СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-01-13

Р.Батжаргал: С.Баярцогтыг намын дарга болгох ҮБХ-ны хурлыг хүлээн зөвшөөрөхгүй

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
2 жилийн өмнө

АН-ын Эв нэгдлийн хурлаас зохион байгуулж байгаа гэх АН-ын Үндэсний бодлогын хорооны хуралдаан өнөөдөр Туушин зочид буудалд эхэллээ. ҮБХ-наар намын дүрмийн өөрчлөлтийг хэлэлцэх бөгөөд намын шинэ дүрмийг баталсны дараа АН-ын даргыг сонгох сонгуулийг энэ сарын 17-нд зохион байгуулах юм байна. Энэхүү хурлыг С.Эрдэнэ даргатай АН зохион байгуулж байгаа ба О.Цогтгэрэл даргатай АН-ынхан энэхүү хурлыг "Хууль бус, хүчин төгөлдөр бус" хэмээн мэдэгдлээ. 

Сэлэнгэ аймгийн АН-ын дарга Р.Батжаргал: 

-С.Баярцогт манай Сэлэнгэ аймгаас сонгогдож байсан. Сонгогдох болохоор намын доод, дунд шатны хүмүүсийн үгийг сонсдог, намын дарга болохоороо сонсдоггүй байж болохгүй. Намын доод, дунд шатны гишүүд С.Баярцогтыг Ардчилсан намын дарга болохыг дэмжихгүй байна. МАН, ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэмжлэгтэйгээр С.Баярцогт АН-ын дарга болох гэж байна. АН-ын дүрэм хамаагүй, журам гаргаад даргаа сонгоод явна гэдгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. 

АН-ын ЕНБД И.Мөнхжаргал: 

-Өнөөдөр хуралдаж байгаа ҮБХ-ны хурал бол АН-ын үйл ажиллагаа биш. Намын дарга ҮБХ-ны хурлыг хуралдуулах тогтоол гаргаагүй. ҮБХ-ны гишүүн бол жилийн 3 сая төгрөгийн татвар төлдөг. Гэтэл ҮБХ-ны гишүүн мөн нь мэдэгдэхгүй хүмүүс тэнд хуралдаж шийдвэр гаргах гээд байна. 

Харин АН энэ сарын 18-нд Их хурлаа хийж намын даргаа сонгоно. Дүрэмгүй тоглож байгаа улсад хариуцлага тооцно гэв. 

Ийнхүү хоёр сарын өмнө эвлэрэх ажлын хэсэг гарган, үүнийгээ "амжилттай явж байна" хэмээн ярьж байсан Ардчилсан намынхан дахин хагаралдаж эхэллээ. Энэ байдлаараа 2024 оны сонгуульд хуваагдаж орох бололтой. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргээ
2 жилийн өмнө
66.181.161.121

Гүэ энэ нөхөр чинь шоронд байх биш билүү юун дарга марга вэ 461.д нь аваачиж хийгээч ээ улс орон үймүүлээд л явах юм

Зочин
2 жилийн өмнө
67.84.51.68

Энэ нөхөр буруу газар дэмии донгосоод яваад бна. Нөгөө газарт нь өгөөчээ. Тарыг нь таньсан шүү дээ.

Зочин
2 жилийн өмнө
67.84.51.68

Энэ нөхөр буруу газар дэмии донгосоод яваад бна. Нөгөө газарт нь өгөөчээ. Тарыг нь таньсан шүү дээ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.