Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (АШУҮИС)-ийн Оюутны хөгжил, удирдлагын газрын аргазүйчээр ажиллаж байсан Л.Төмөрсүхэд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэн шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Л.Төмөрсүх болон түүнд хахууль өгч, хүүхдийнхээ ангийг солиулсан, тус сургуульд элсүүлсэн эцэг, эхчүүд нь хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт прокурортоо гаргасны дагуу шүүх хэлэлцсэн аж.
АШУҮИС-д аргазүйч асан, өдгөө хувийн нэгэн лаборатори байгуулан ажиллаж буй Л.Төмөрсүх нь А.М-г тус сургуулийн хүний их эмчийн ангид элсүүлэхээр амлаж, ээж Б.Б-ээс нь 2020 оны наадмаар нийт таван сая төгрөг эхнэрийнхээ дансаар дамжуулан авснаа хүлээсэн байна. Мөн А.С-г дээрх сургуулийн эм зүйн ангиас нүүр ам судлалын ангид шилжүүлэхийн тулд П.П гэдэг хүнээр дамжуулж эхнэрийнхээ дансаар долоон сая төгрөг авсан нь тогтоогдсон гэнэ.
Энэ хоёр оюутнаас гадна 2021 онд АШУҮИС-д элсэхээр бүртгүүлсэн 18 оюутныг суралцуулах болон ангийг өөрчлөн сольж өгөхөөр амлаж Ж.У гэх хүнээр дамжуулан мөн оны есдүгээр сарын 1-нд 12 сая төгрөг эхнэрийнхээ дансаар дамжуулж авсан нь батлагдсан байна.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Л.Төмөрсүх болон түүнд хахууль өгсөн, зуучилсан Б.Б, П.П, Э.А, О.Д нарын нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жил хасаж, 2.7 сая төгрөгөөр торгох ял шийтгэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Авсан мөнгөны хэмжээгээр торгож болдоггүй юмуу ингээд толгойгийн илээд бхаар бүгд даврана штэ их хахууль аваад бага торгуул төлөх зүгээр ч юм уу
Хялбаршуулна гэж одоо ямар лалар нь гаргаад ирэв дээ. Хууль тэгвэл байх хэрэг байгаамуу. 24 саяыг хахуульд авсан. 2.7 сая төлчихье. Энэ одоо тэгээд шудрага ёс уу? МАН ыг газрын хөрснөөс арчих юмсан.
инээдтэй юм, хаа газар жараахайнуудаа л золигт гаргах юм даа, нэг муу мэргэжилтэн юу гэж хүн авах авахгүйг шийдхэв дээ, бүгд гарын үсгээр баталгаажиж, захирлын тушаалаар явна ш дээ, гарын үсэгний жинхэнэ эзнийг нуун дарагдуулж, гэмгүй наана нь цаас бэлдсэнийг л цоллох юм.
Хн, өөрийнхөө хүүхдийг сүүлийн 2 жил хичээлд суугаагүй бхад нь төгсгөсөн захирлын асуудал нь шийдэгдсэн юм уу, ингээд нэр устай нь зарлаач, мөнгөтэй танилтайг нь барахгүй юм бж...
24-г аваад 2.7 буцааж егеед ашигтай наймаа болсон бншдээ
Юун инээдтэй юм бичээд бгаан. Арга зүйч нь хүүхэд анги солих, орохыг шийддэг болчихоо юу? Гарын үсэг зурсан хүмүүс, дарга, цэрэг нарыгаа шалгаачээ. Хүний нэр хүндэд хэтэрхий халдах юмаа
Арай л доод талаасаа хахуул нэхэж байгаа хүнд ял өгөөчээ