СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ардчилсан намын бүртгэлтэй холбоотой хүсэлтийг УДШ дахин буцаав

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр болж, Ардчилсан намын бүртгэлтэй холбоотой асуудлыг хэлэлцжээ.

Албан мэдээнд, Ардчилсан намын дарга гэх С.Эрдэнээс “Ардчилсан намын 2022 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн ээлжит бус XV Их хурлаар баталсан Үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх тухай” өргөдлийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанд ирүүлсэн талаар дурджээ.

Уг өргөдөлтэй холбогдуулан Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга гэх И.Мөнхжаргалаас “...хууль бусаар хуралдсан Үндэсний бодлогын хорооны хурлаас зарласан намын их хурал хүчингүй” гэх агуулгатай мэдээлэл, нийслэлийн 8 дүүргийн Ардчилсан намын хороо, 19 аймгийн Ардчилсан намын хорооноос тус тус “...Үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг намын гишүүдээр хэлэлцүүлэх үйл ажиллагаа анхан, дунд шатны намын хороонд явагдаагүй тул хууль бус хүсэлтийг шийдвэрлэхгүй байх” агуулгатай шаардлага ирүүлсэн аж. 

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаас Ардчилсан намын дотоод маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй гэж үзэж, хүсэлтийг хүлээж авахаас татгалзаж, өргөдлийг буцаажээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.