СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-01-12

Фото сурвалжилга: Шинэ автобуснуудын шил хүйтний улиралд цантдаггүй

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
2 жилийн өмнө

Нийслэлийн нийтийн тээврийн салбарт хийж буй парк шинэчлэлийн хүрээнд нэгдүгээр сард авах 100 шинэ автобусны эхний 30 нь Улаанбаатар хотод ирлээ. Үлдсэн 70 автобусыг энэ долоо хоногт багтаан үе шаттайгаар авч ирэх юм. Эдгээр автобусыг нэгдүгээр сардаа багтаан үе шаттайгаар үйлчилгээнд явуулж эхэлнэ.

Шинэ автобуснууд нь 2022 онд үйлдвэрлэсэн, евро стандартын шаардлага хангасан, 8400 cc хүчин чадалтай евро V дизель хөдөлгүүртэй. Мөн бөгөөд өвөл дулаан, агааржуулалтын систем (Air condition), салхивчтай учир зуны улиралд хүйтнээр үлээлгэх боломжтой.

Түүнчлэн хийн нумтай, нам түвшний шалтай тул иргэдэд зорчих тухтай орчинг бүрдүүлснээс гадна жолоочийн суудлыг зөөлрүүлэгчтэй, зориулалтын арьсаар бүрсэн байна. Мөн тусгай хэрэгцээт иргэдийг тээвэрлэхэд зориулсан налуу шат болон тэргэнцрийн бэхэлгээтэй. юм. Мөн ирэх хоёрдугаар сард дахин 124 автобусаар парк шинэчлэл хийнэ хэмээн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
103.57.93.252

Одоо шинэ автобусанд суухдаа соёлтой байгаасайдаа.Бас гэгээлэг байцгаая

Зочин
2 жилийн өмнө
66.181.191.124

Ямар үнэтэй юм болдоо хулгайч шуналдаа автсан нөхдүүд нь хэд дахин цавчсан л юм биш байгаадаа ичих нүүргүй хулгайч нар хэцүү дээ үний нь мэдээлээч

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.