СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-01-13

Сар бүрийн эргэн төлөлт болох 40 орчим тэрбум төгрөгийн төлөлтөөр ипотекийн зээлийг санхүүжүүлнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Иргэд 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ипотекийн зээлээ төлж эхэлсэнтэй холбогдуулан Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А. Энхжинтэй ярилцлаа.

-Өнгөрсөн хугацаанд орон сууцны ипотекийн зээлийн төлөлтийг нийт таван удаа хойшлуулсан. Тэгвэл энэ оны эхнээс иргэд зээлээ төлж эхэлсэн. Зээлийн эргэн төлөлт хийгдэж эхэлснээр сардаа хэд орчим төгрөгийн эх үүсвэр хуримтлагдах вэ. Нийт хэчнээн иргэн зээлээ төлж эхлэх вэ?

-Улсын Их Хурлаас 2020 оны 4 дүгээр сард “Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийг баталсан. Энэхүү хуулийн дагуу Монголбанк, Монголын ипотекийн корпорац болон арилжааны банк хамтран ипотекийн зээлтэй иргэдийн зээлийг нийт таван удаа хойшлуулсан бөгөөд нийтдээ 63 мянган зээлдэгч хамрагдсан. Эдгээр 63 мянган зээлдэгчид зээлийнхээ эргэн төлөлтийг банктай байгуулсан гэрээ, тохирсон хуваарийнхаа дагуу төлж эхэлнэ. Ингэснээр .

Монголбанк болон арилжааны банкуудын эх үүсвэрээр 2021 онд нийт 1 их наяд төгрөгийн зээлийг 13 мянга орчим зээлдэгчид олгож байсан бол 2022 онд 730 орчим тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 8 мянга орчим зээлдэгчид олгоод байна. Түүнчлэн УИХ-аас 2023 оны Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг баталсан бөгөөд үүний дагуу 2023 оны эхний хагаст багтааж Ипотекийн хөтөлбөрийг Монголбанкнаас Засгийн газарт шилжүүлэхийг үүрэг болгосон. Тиймээс цаашид энэ хөтөлбөрийг хэрхэн тасралтгүй, хэвийн үргэлжлүүлэх талаар Засгийн газар, Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яамтай хамтран ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, . Харин 2023 оны хоёрдугаар хагаст санхүүжилтийн хэмжээг бууруулахгүйгээр хэвийн үргэлжлүүлэх, улмаар Засгийн газарт ямар байдлаар шилжүүлэх тухай боломжит хувилбаруудыг бид ярилцаж байна.

-Энэ жилээс орон нутагт 3 хувийн хүүтэй ипотекийн зээлийг олгохоор Засгийн газраас шийдвэрлэсэн. Зээлийн журам нь батлагдсан уу. Ямар нөхцөл, шаардлагыг тусгаж байгаа вэ. Урьдчилгаа төлбөр дээр Зээлийн батлан даалтын сантай тодорхой хэмжээнд хамтран ажиллах юм байна гэж ойлгосон. Энэ талаар арилжааны банкуудтай эцсийн байдлаар яриа хэлэлцээр хийж тохирсон уу. Энэ зээл хэзээнээс олгогдож эхлэх вэ?

-Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар баталсан орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам гэж байдаг. Энэхүү журамд 2022 оны 10 дугаар сарын 1-ний өдөр өөрчлөлт ороод өмнө нь нэг зээлдэгчид олгох зээлийн хэмжээг 100 сая төгрөг байсныг 150 сая төгрөг болгож нэмэгдүүлсэн. Орон нутагт ипотекийн зээл авч буй иргэдийн хувьд Зээлийн батлан даалтын сангийн батлан даалттай бол урьдчилгаа төлбөр нь 30 хувиас бага байж болохоор зохицуулалтыг журамдаа тусгаж өгсөн. Түүнчлэн. Энэ дагуу Сангийн яамнаас холбогдох гэрээ, төслийг банкууд, Зээлийн батлан даалтын сан болон Монголбанканд хүргүүлэн холбогдох саналуудыг аваад байгаа. Тиймээс энэхүү арга хэмжээ ойрын хугацаанд хэрэгжинэ гэсэн хүлээлттэй байна.

-Журмын зохицуулалттай холбоотой зарим нэг тодруулах зүйл байна. Тухайлбал, бизнесийн үйл ажиллагаа нь шилжээд түүнийг дагаад очсон ажилчин тухайн зээлд шууд хамрагдах боломжтой юм байна гэж ойлгосон. Гэтэл өөрийн санаачилгаар хөдөө орон нутагт ажиллаж, амьдрахаар шийдээд ажил төрлөө солиод очсон иргэдийн тухайд яах вэ?

-Иргэдэд аль болох чирэгдэл багатай, ойлгомжтой байлгахыг Монголбанк, Сангийн яамнаас зорьж байна. Засгийн газраас хэрэгжүүлж буй хөдөөгийн хөгжлийг дэмжих бодлого, зорилтын хүрээнд Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу шилжиж байгаа иргэдийн хувьд энэхүү арга хэмжээнд хамрагдах боломжтой байхаар холбогдох журам, гэрээнд тусгасан байсан. Одоогоор яг нарийвчилсан шаардлага, шалгууруудыг эцэслэн тогтоогүй байгаа тул урьдчилан хэлэх боломжгүй байна. Гэхдээ түрүүн хэлсэнчлэн Засгийн газар, Монголбанк, Сангийн яам болон банкууд хамтраад зээлдэгчид аль болох чирэгдэл багатай байхаар шийдвэрлэхийг зорьж байна.

-Шийдвэр яг хэдийгээр эцэслэгдэж гарах вэ?

-Гэрээний төсөлд тусгагдах саналуудыг холбогдох байгууллагуудаас аваад бэлэн болсон байгаа. Иймд эцсийн байдлаар Сангийн яамнаас батлах тул энэ талаар тус яамнаас тодруулах нь зөв байх.

-Орон сууцны 8 хувийн зээлтэй иргэдийн зээлийн хүүг бууруулан 6 хувь болгох асуудал иргэдийн дунд багагүй хүлээлт үүсгээд байна. Энэ тал дээр тодорхой судалгаа хийгдсэн үү. Ямар нэг шийдвэр гарах уу?

-Монгол Улсын Шадар сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг энэ дагуу ажиллаад санал, дүгнэлтээ гаргаад хүргүүлсэн байгаа. Уг санал, дүгнэлтээр 8 хувийн зээлтэй иргэдийн зээлийг 6 хувийн хүүтэй болгоход тодорхой хэмжээний зардал гарахаар байгаа. Харин энэ зардлыг хаанаас, хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг дээр бид шийдэл олж чадаагүй байна. . Тэгэхээр бонд эзэмшигчдийн энэхүү зардлыг хэрхэн яаж шийдвэрлэх вэ гэдэг нь асуудал болоод байгаа юм.

-Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсөв дээр ипотекийн зээлийн хүүгийн татаас гэж хэчнээн төгрөг төсөвлөсөн байгаа вэ. Хуучин 60/40 байсныг 80/20 болгосон байгаа. Тэгэхээр Монголбанканд ирж байгаа ачаалал нэлээн өндөр байхаар байна.

-Орон нутагт шилжин суурьшиж байгаа иргэдийн 3 хувийн зээлийн хүүгийн татаасанд 7 орчим тэрбум төгрөг суусан, бусад нь улсын төсөвт суугаагүй. Бидний хувьд Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яамтай ярилцаж байгаа гол асуудал нь 2023 оны 2 дугаар хагаст энэ хөтөлбөр Засгийн газарт шилжихэд эх үүсвэрийг нь таслалдуулахгүйгээр хэрхэн яаж цааш нь хэвийн үргэлжлүүлэх вэ гэдэг дээр голлон гарц, шийдэл хайж байна. Нэг үгээр хэлбэл, ипотекийн зээлийн хөтөлбөрийг 2023 оны 2 дугаар хагаст Засгийн газарт шилжүүлэхдээ эх үүсвэрийг нь бууруулахгүйгээр цаашид хэвийн үргэлжлээд явах нөхцөл боломжийг нь бүрдүүлэхийг л бид зорьж байгаа.

Он гарснаас хойш нийт 50 зээлдэгчид 5,5 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилтийг олгоод байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
77.68.40.47

Хүүгээр шулагчид

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.