СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-01-12

Шадар сайд С.Амарсайхан "Төр хамгийн муу менежер" гэдгээрээ Л.Наранбаатарыг хэлэв үү

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

УБТЗ-ын нэгэн албаны орлогч даргын гэрээс илэрсэн 7.3 тэрбум төгрөг, дөрвөн тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ төрд ямар хэмжээний ёс суртахуунтай хүмүүс ажиллаж байгаа болон төр байсан цагт авлига, албан тушаалын хэрэг арилах уу гэдэг асуултыг дахин дэвшүүлэн тавьж байна. Энэ асуултыг хэрхэн шийдсэнээс хамааран Монгол улс цаашид хөгжлийн зөв зам дээрээ гарах уу гэдэг нь шийдэгдэх дээрээ тулаад байна.

Сүүлийн үед төр хамгийн муу менежер гэдэг нь Хөтөлийн "Цемент, шохой ТӨҮГ"-ын жишээгээр батлагдаад байгаа. 

Энэхүү үйлдвэрийн захирлаар тэмцэгч Л.Наранбаатар томилогдоод удаагүй. Түүний энэ үйлдвэрийн захирал болохоор тэмүүлснийг, зарласан тендерээс нь харахад ойлгогдоно. 2022 оны 11 сараас хойш 3.5 тэрбум төгрөгийн машин механизм, нэг тэрбум төгрөгийн оффисын программ хангамж, 13 тэрбум төгрөгийн нүүрс, 3.7 тэрбум төгрөгийн шатахуун, 3,9 тэрбум төгрөгийн гөлтгөнө худалдан авах зэрэг тендерүүд зарлагдаж, эхнээсээ эзнээ олоод байна. 

Намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2023.01.12/ хуралдаанаар “Ерөнхий хяналтын сонсголын тайлан хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх үеэр Шадар сайд С.Амарсайхан "Төр хамгийн муу менежер" гэх байр суурийг тов тодорхой илэрхийлэв.

Тэрбээр, нүүрсний хулгайн жинхэнэ хулгайч чинь дунд доод шатны албан тушаалтнууд байна. Тэд төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд ажиллаж, ой тойнд орохооргүй их мөнгийг гэртээ хадгалж байна. Би бизнесийн салбарт арав гаруй жил ажиллаж, 1000 гаруй хүн ажлын байраар хангаж байсан. Гэртээ бүү хэл байгууллагын дансанд ч ийм мөнгө байгаагүй. Гэтэл төрийн дундаж албан тушаалтан хэдэн арван тэрбумаар нь мөнгийг гэртээ цаас шиг хадгалж байна. Тодорхой үүрэг хариуцлага хүлээж байж төрийн өмчит компаниуд ашигтай ажиллана. Тэгэхгүй бол төсвийн зарлага, алдагдал нөхөх зориулалттай мэтээр зарлага гаргаж явдаг төрийн өмчит компаниуд байгаа учраас хувийн хэвшилтэй өрсөлддөг, төрдөө ч үр ашиггүй, ард иргэдэд өгөөжгүй зарчмаар явж ирлээ. Харин өөрсдөдөө хичнээн ашиг унагаж байгааг та бид харлаа хэмээн мэдэгдэв. 

Товчхондоо Л.Наранбаатар буюу олны нэрлэдгээр Наба маш том мөнгөн дээр суугаад байгаа. Харин тэр хэрээр ажил нь урагшилж байна уу гэвэл үгүй. Өнөөдөр тус үйлдвэр мэргэжлийн боловсон хүчингүй, Хөгжлийн банкнаас авсан зээлээ ч төлж чадахгүй өрөнд баригдсан. ч том том тендерүүд зарлаж, төсвийн мөнгөөр туйлж байна. 

Ажлаа ингэж тааруу явуулдаг ч амар дээрээ ПОП-ын хаан болсон Л.Наранбаатарын сейфнээс нь хожмын нэгэн өдөр 7,3 тэрбум төгрөг гарвал би лав гайхахгүй. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.