УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Ерөнхий хяналтын сонсголын тайлан хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Тус асуудлыг хэлэлцэх үеэр гишүүдийн зүгээс 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдэд ойрын хугацаанд олгох хэрэгтэй гэдэг байр суурийг илэрхийлж байна. Харин гишүүн Ж.Бат-Эрдэнэ УИХ-ын гишүүд бүрэн, дархан эрхээсээ татгалзаад жагсагчидтайгаа нүүр тулж уулзаж, юу хүсэж байгааг сонсож асуудлаа шийдвэрлэх ёстой гэлээ.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
-Нүүрсний хэргийн хяналтын сонсгол бидний хэдэн гишүүд оролцсон. Сүүлдээ бүгд хулгайчаараа дуудуулаад л дууссан. Тус сонсголд гадаа жагсаж байгаа иргэд бүгдээрээ бараг оролцсон. Ядуурлын түвшин 30 хувь гэдэг байсан бол одоо 40 хувьд хүрээд байна. Одоо ер нь туйлдаа хүрч байна. УИХ ер нь одоо эргэж харах цаг нь болсон гэж үзэж байна. Нэг нь сонссон болоод, нөгөө нь сонсгол хийсэн болгоод өнгөрдөг байхаа болимоор байна. Ер нь эдгээр жагсагчдын төлөөллийг оролцуулаад түр хороо байгуулах ч гэдэг юм уу, нэг ширээний ард сууж болохгүй зүйлс, асуудлаа яримаар байна. УИХ-ын гишүүд бүрэн, дархан эрхээсээ татгалзаад ч ярьж болно.
Үндсэн хуулиасаа эхлээд Сонгуулийн хууль, Улс төрийн намуудын тухай хууль зэргийг нэг бүрчлэн ярилцаад засаж сайжруулаад явъя. Нэг хэсэг нь ордонд суугаад нөгөө хэсэг нь хүйтэн цемент дээр суугаад байж болохгүй. Нэг нь бичиг өгдөг нь нөгөөх нь авсан болоод тогтоолын төсөл болгоод явдаг. Энэ байдал чинь 30 жил үргэлжилсэн. Амьдралын түвшин эрс тэс байгаа учраас иргэд ингэж бухимдаж байна. Үүнийг одоо бүгдээрээ засаж залруулмаар байна. Ер нь жагсагчид УИХ-аа тар гэж шаардсан. Иргэдтэйгээ нүүр тулж уулзаж, юу хүсэж байгааг сонсож, бөөндөө ярилцаж, асуудлаа шийдмээр байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Бат-Эрдэнэ гишүүний ярьж байгаа зүйл яг бодит юм.Яаж шийдэх тал дээр ярилцаж зөв шийдэлд л хүрэх.Үнэхээр ард түмэн бухамдалаа барьж чадахгүй болоод байгаа шүү дээ.
Amidral deer yaduural barag 80% tai bolj bna.