СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-01-12

🔴 С.Амарсайхан: Нүүрсний жинхэнэ хулгайч нар төрийн дунд шатанд ажиллаж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2023.01.12/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар “Ерөнхий хяналтын сонсголын тайлан хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан:

-Нэгдүгээрт, Төрийн өмчит ААНБ-дын орлого зарлагын төлөвлөгөөг зөвхөн ТУЗ-ийн хэмжээнд сонсож баталдаг ч улсын төсөвтэй уялдуулдаг. Гэхдээ орлогын болон борлуулалтын төлөвлөгөө, зардал чирэгдэл дээр УИХ, Засгийн газар оролцож, сонсож, хяналт тавьдаг, мэдээлэл авдаг байх зайлшгүй шаардлага бий гэж үзэж байна. Ийм хяналт байхгүйгээс дур зоргоороо төлөвлөдөг, зарцуулдаг, тэр дунд авлига хээл хахууль явдаг. Алсын хараагүй, авлигажсан, засаглал муутай төрийн өмчит компаниуд улам нэмэгдэж ирлээ.

Хоёрдугаарт, Тогтоол дээр төрийн өмчит ААН болох "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг иргэдэд нөхөн олгох заалт оржээ. Бэлнээр бус иргэдэд хадгаламжийн данс нээж өгөөд орон сууцны урьдчилгаа төлбөр болон зээлийн төлбөртэй уялдуулж өгөх хэрэгтэй. Тодорхой үүрэг хариуцлага хүлээж байж төрийн өмчит компаниуд ашигтай ажиллана. Тэгэхгүй бол төсвийн зарлага, алдагдал нөхөх зориулалттай мэтээр зарлага гаргаж явдаг төрийн өмчит компаниуд байгаа учраас хувийн хэвшилтэй өрсөлддөг, төрдөө ч үр ашиггүй, ард иргэдэд өгөөжгүй зарчмаар явж ирлээ. Цаашид хэчнээн ч төрийн өмчит компанийн ногдол ашгийг иргэдэд тараах билээ.

Эцэст нь хэлэхэд, нүүрсний хулгайн жинхэнэ хулгайч чинь дунд доод шатны албан тушаалтнууд байна. Тэд төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд ажиллаж, ой тойнд орохооргүй их мөнгийг гэртээ хадгалж байна. Би бизнесийн салбарт арав гаруй жил ажиллаж, 1000 гаруй хүн ажлын байраар хангаж байсан. Гэртээ бүү хэл байгууллагын дансанд ч ийм мөнгө байгаагүй. Дундаж албан тушаалтан хэдэн арван тэрбумаар нь мөнгийг гэртээ цаас шиг хадгалж байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.