СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-01-12

🔴LIVE: УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан: Би архи огт уудаггүй. Согтуу байсан бол надад уучлалт гуйчих чадвар байгаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Төрийн ордонд согтуу байсан эсэх асуудлаар Э.Бат-Амгалан гишүүнээс тодруулж байна

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан:

-Нийгмийн сүлжээнд тархаад байгаа асуудлаар тайлбар өгөхгүй бол болохгүй байна. Миний хувьд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралд мягмар гарагт суусан. Нэгдүгээрт, би огт архи амсдаггүй. Намайг таньдаг дотны хүмүүс маань үүнийг гэрчилнэ. Архи уусан асуудал байх юм бол уучлалт гуйх чадвар надад бий. Б.Пүрэвдорж гишүүнтэй чанга дуугаар ажил хэргийн асуудлаар маргалдсан зүйл байгаа. Б.Пүрэвдорж гишүүн ХЗБХ-г Ардчилсан намд өг гэсэн утгатай зүйл хэлсэн. Үүнд нь дургүйцэж олонхоороо ялаад ав гэх утгатай зүйлийг хариу болгож хэлсэн.

Тус зургийг нийгмийн сүлжээнд гаргасан этгээдийг олж тогтооно. Яагаад намайг ингэж харлуулж байгааг ойлгохгүй байна. Улс төр явагдаж байна л гэж харж байна. Залуу гишүүдийг ялгаварлан гадуурхах зүйл улс төрд байдаг зүйл. Миний хувьд хүний өмнөөс айж ичихгүй, санасан бодсон зүйлээ хэлчихдэг. Энэ нь зарим нэг хүний дургүйг хүргэсэн байхыг үгүйсгэхгүй гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
103.57.93.88

Архи уусан эсэхээ мэддэггүй ийм гишүүн байдагаа.Тэр биеийн хэлэмж нь эвгүы юм.Бас тэр ерөнхии сайд нь өчигдөрийн хуралдаан дээр сууж ч чадахгүй гэдэн годон гээд гэдэс нь өвдөөд байгаамуд хамаг хувцас нь бариад байгаа юм уу хамуу нь загтнаад байгаамуу. Ярих гэж янцаглаад хамар нь гуншигнаад хэлээ хазаж дүлээд өмдөндөө чацгаа харавчих гээд ойлгомгүй гоё ярих үгээ хайгаад маш муухай байлаа дороо зөв суугаачээ яасан тогтворгүй ойворгон юм

Зочин
2 жилийн өмнө
66.181.186.44

Батамгалан гишүүнийг согтуу байхыг ер үзээгүй л юм бна шүү

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.