СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2018-12-02

ЖҮДО: Б.Тэмүүлэн АЛТАН МЕДАЛИЙН төлөө барилдана

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   SportsMan
5 жилийн өмнө

Жүдо бөхийн цуврал тэмцээнүүдийн нэг болох "HONG KONG ASIAN OPEN 2018" тэмцээний хүнд жингийн барилдаанууд өнөөдөр явагдаж байна. 

Тус тэмцээнд манай улсаас харьцангуй залуу бөхчүүдийг сойсон бөгөөд бүгд амжилттай сайхан барилдаж байна. Өчигдөр манай 14 бөх барилдсанаас 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл, 3 шагналт тавдугаар байр, 2 шагналт долоодугаар байр эзэлсэн амжилтаар 29 орны жүдочдоос медалийн чанараар хоёрдугаарт эрэмблэгдэж байна. 
Эрэгтэйчүүдийн +100кг жинд: А хэсэгт эхний тойрогт МУГТ Н.Түвшинбаяр аварга нутаг нэгт О.Цэцэнцэнгэлтэй барилдан хоёр ваза-ари үнэлгээгээр ялсан. Хагас шигшээ барилдаанд БНСУ-ын жүдоч Ким Минжонд ялагдсанаар хүрэл медалийн төлөө Канадын жүдоч Гаудиер Кэвинтэй барилдахаар боллоо. Канадын жүдоч Гаудиер Кэвины хувьд Б.Тэмүүлэнд цэвэр ялагдсан тамирчин юм. 

С хэсэгт Б.Тэмүүлэн Канад жүдоч Гаудиер Кэвинтэй барилдан цэвэр ялж цаашлаад хагас шигшээд Канад улсын жүдоч Андресс Касиг мөн цэвэр савсан юм.

Эрэгтэйчүүдийн +100кг жингийн аваргын Алтан медалийн төлөө Б.Тэмүүлэн хагас шигшээд МУГТ Н.Түвшинбаярыг ялсан Ким Минжонтой барилдана. 


www.livetv.mn сайт тэмцээний талаар мэдээ мэдээллийг цаг тухай бүрт нь шуурхай дамжуулахаар ажиллаж байна.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.