Ардчилсан намын ХЭГ-ын дарга Д.Эрдэнэсувд, ЕНБД И.Мөнхжаргал нар тус намын ҮБХ-ны хурал, Эв нэгдлийн гэх хууль бус Үндэсний Бодлогын Хорооны хурлын талаар мэдээлэл хийлээ.
АН-ын ЕНБД И.Мөнхжаргал:
-Ардчилсан нам нэгдэж, Үндсэн дүрэмдээ нийцүүлж бүтэц зохион байгуулалтаа өөрчлөх, намын дэргэдэх олон нийтийн байгууллагуудыг нэгтгэх, ҮБХ-ны гишүүдийг дахин сонгох ротацийн сонгуулийг хамтарч явуулахаар боллоо. Ардчилсан намын эв нэгдлийн ажил амжилттай явж байгаад таатай байна.
ҮБХ-ны хурлыг хуралдуулахыг хүсэж байгаа бол эрх бүхий байгууллагадаа хандаж хурал зарлахыг сануулсан байгаа. Маргааш болох гэж байгаа ҮБХ-ны хурлыг албан ёсоор зарлаагүй ээ. Албан ёсны хурал болохгүй. Энэ хурлаас ямар нэгэн шийдвэр гарвал АН хүлээн зөвшөөрөх бололцоогүй. Гэхдээ АН гэсэн нэгэн тугийн дор хэзээ нэгэн цагт нэгдэнэ гэдэгт итгэж байгаа шүү.
УДШ-ийн цахим сайт руу ороод харвал АН-ын даргаар хэн ч байхгүй, онгорхой байгаа. Хуучин, шинэ хоёр даргын хооронд маргаан байгаа юу гэвэл байгаа. Ардчилсан нам ТББ-ынхаа хувьд 180 мянган гишүүнийхээ дотор сонгууль явуулаад, даргаа сонгоод УДШ-д хүргүүлсэн байгаа. Миний ард З.Энхболд гэж хүн байхгүй. Х.Баттулга гэдэг хүн бол манай намын нэг л гишүүн. Тэр хүн хаана байгааг би мэдэхгүй. Хайх гэж байгаа бол хайдаг газраас нь хайх хэрэгтэй.
Хурал битгий хий гэж хэлэх гээгүй. Хурал хийх гэж байгаа бол дүрмэндээ нийцүүлээд хамтраад хийе ээ гэж хэлж байгаа.
АН-ын ХЭГ-ын дарга Д.Эрдэнэсувд:
-ҮБХ-ны хуралд татвараа төлсөн, саналын эрхтэй гишүүд ордог. Гэтэл өчигдөр болсон ҮБХ-ны гэх хуралд татвараа төлсөн, саналын эрхтэй гишүүд оролцоогүй болохыг мэдэгдэж байна. Иймд гишүүдэд дүрмийн бус үйл ажиллагаанд оролцохгүй байхыг мэдэгдсэн гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ээ чааваас даа энэ 2 хүн АН ыг удирдлаа юу тэгээд кккк