СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

19 байршилд нийтийн бие засах газар цагийн хуваарийн дагуу ажиллаж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Улаанбаатар хотод иргэд, зорчигч олноор төвлөрсөн байршил дахь нийтийн бие засах газрууд, мөн ажиллах цагийн хуваарийнх нь талаар Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын Шуурхай үйлчилгээний албаны дарга Г.Оргилбаатараас тодрууллаа.

Шуурхай үйлчилгээний албаны дарга Г.Оргилбаатар:

-Улаанбаатар хотын 19 байршилд нийтийн бие засах газар ажиллаж байна. Үүнээс хоёрыг нь Төр, Хувийн хэвшлийн гэрээний хүрээнд хувийн хэвшил хариуцан 120 мянгат, Зүүн дөрвөн замд ажиллуулдаг. 

Нийслэлийн Хот тохижилтын газар, Захирагчийн Ажлын Албаны Газартай хамтран нийтийн бие засах газруудын үйлчилгээг хариуцан ажиллаж байгаа юм.

Цагийн хуваарийн тухайд 

-Хотын төвийн хэсэг болох МУБИС, Баруун дөрвөн зам гэх мэт байршлын долоон бие засах газар 09:00-20:00 цаг хүртэл,
-Сүхбаатарын талбай дээрх хоёр бие засах газар 09:00-22:00 цаг хүртэл хуваарьтай. Гэхдээ жагсаал цуглааны энэ үед 24 цагаар ажиллана,
-Харин хотын захаар байрлах бие засах газрууд 09:00-18:00 цаг хүртэл ажиллаж байна" гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.