СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-01-11

🔴LIVE: Жагсагч “Монголоо” Б.Бат-Очир: Монголын жагсаал гурав хоног биш гэдгийг харуулна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

“Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл-нийгмийн зөвшилцөл” чуулганд улс төрийн 32 намын төлөөлөл, иргэний нийгэм, төрийн бус байгууллага,  иргэдийн төлөөлөл оролцож байна. Уулзалтын үеэр жагсагч “Монголоо” буюу Б.Бат-Очиртой хэдэн хором ярилцлаа. 

Жагсагч “Монголоо” Б.Бат-Очир:

-Жагсаал хийгээд 20 гаруй хонож байна. . Ер нь ярихаас илүүтэйгээр ажил хэрэг болгох нь чухал байгаа юм.

Бид дараагийн шатандаа яаж тэмцэхээ хүртэл тооцоолж байна. Одоо л тэмцэж эхэлж байна. Бодох зүйл, сурах зүйл ч олон байдаг юм байна. Ажлынхаа хажуугаар тэмцлээ үргэлжлүүлнэ гэж бодож байгаа. 10 хоног, нэг сар тэмцээд л үр дүнд хүрнэ гэж байхгүй. Жагсаж сурна, тэмцэж сурах ёстой. Эхлүүлсэн зүйлээ дуусгана. 

Эхнээсээ үр дүн гараад явж байна гэж харж байна. Одоо хууль судлаач, шинжээч, хуульч, иргэд, жагсагчдын төлөөллийг оролцуулаад Авлига албан тушаалтны тухай хуулийн хэлэлцүүлэг хийх ёстой гэж бодож байна. Ийм байсан хууль ингэж өөрчлөгдсөн гэдгийг олон нийтийн телевизээр гаргах ёстой.

Цагдаа дээр нэг удаа гэрчийн мэдүүлэг, нэг удаагийн тодруулга өгсөн. Иргэн цагдаад гомдол гаргахад тэр дор нь мэдээлэл өгч арга хэмжээ авдаг. Үүнтэй адил улс төрчид ч гэсэн ийм хурдан шуурхай ажиллах ёстой. Жагсагчид хонон өнжөөд тэмцэж байхад яагаад хүлээн авч уулзахгүй байсан юм бэ. Залуус бид эх орондоо л сайхан амьдрахыг хүсэж байна. Өнөөдрийн энэ хэлэлцүүлэгч тэмцлийн бас нэг үр дүн гэж харж байна гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

zochin
2 жилийн өмнө
202.126.89.209

Түрүүний бөөснүүдийг дээшээ гаргана гэж байхгүй шүү.байх хэмжээндээ өөрийн хийж чадах ажлаа хийгээд явцгаа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.