УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан өчигдөр Байнгын хорооны хуралдаанд согтуу оролцож Б.Пүрэвдорж гишүүнтэй маргалдаж заналхийлсэн тухай мэдээлэл гарсан. Тус асуудлын талаар УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөрөөс тодрууллаа.
УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр:
-Олон нийтийн сүлжээнд гарсан мэдээлэлтэй холбоотойгоор Э.Бат-Амгалан гишүүнтэй уулзсан. Хууль хэлэлцэх үеэр гишүүд бид маргалдаж байдаг. Б.Пүрэвдорж гишүүнтэй маргалдсан нь үнэн. Харин "Би архи уудаггүй" гэж надад хэлсэн. Тиймээс архи уусан гэдгийг нь нотлох хэрэгтэй болж байна.
Хэрэв уусан бол Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооноос арга хэмжээ авна. Үүнд сануулах, уучлалт гуйхыг шаардах, цалингийн 20 хувиар торгох гэсэн гурван арга хэмжээнээс нэгийг нь сонгож хариуцлага тооцно. Харин хүн заналхийлсэн тохиолдолд хууль хяналтын байгууллага шалгах хэрэгтэй байх. Б.Пүрэвдорж гишүүнтэй уулзаж юу болсон талаар бас асууна. Манай байнгын хороонд одоогоор ямар нэг гомдол санал ирээгүй байна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.