“Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл-нийгмийн зөвшилцөх” чуулга уулзалт Төрийн ордонд болж байна. Чуулга уулзалтыг УИХ-ын дарга Г.Занданшатар нээж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илтгэл тавьсан бөгөөд иргэд саналаа хэлж, асуулт асууж, хариулт авч буй юм.
Жүжигчин У.Цогтбаяр:
-Ерөнхий сайд аа, аман гэрээний хугацаа тохиръё. Бид сар гаруй хугацаанд талбай дээр байлаа. Жагсаал улам хүчирхэгжиж байна. Бид 40 их наядын төлөө явсан. Гэвч эрдэмтэн, мэргэд 70 их наяд гэж байна.
Танай нам /МАН/ ард түмний дайсан болчихлоо. Намыг тань татан буулгахын төлөө бүх хүчээ дайчилна шүү. Татан буулгахгүйн тулд одоогийн болон өмнөх Ерөнхийлөгч нарт хариуцлага тооцож, хууль шийтгэлийг нь чангалаад, хөөн хэлэлцэх хугацааг сунгаад өгөөч ээ. Энэ бүхнийг та нар Төрийн ордоноос шийдэж өгчихөөд гэртээ харьчихаач.
3.4 сая хүний боломжийг хулгайлчихсан байна шүү дээ. Утаа ихтэй, Улаанбаатар үхлийн хөндий болчихоод байна.
Хилээр 17 мянган тонн нүүрс гарчихсан байхад хэн ч мэдээгүй байна. Таван байгууллагын бүх дарга асуудалтай шүү.
Ерөнхий сайд аа, та залуучуудтайгаа хамт гараад жагс! Гадаадын 20 телевиз ирж, сурвалжилга бэлтгэнэ гэсэн. Хэрэв та хамт гарч жагсвал 200 телевиз ирнэ ээ.
Ард түмэнтэйгээ хамт тэмцье гэдэг үг амнаас тань ямар их гардаг юм бэ, Ерөнхий сайд аа! Яг тэрэн шигээ амандаа шүглээ зуугаад, хамаг чадлаараа үлээчихээч дээ. Юу хүлээж, хүсээд байгаа юм бэ.
Тагнуул, цагдаа надад гомдсон гээд би таван удаа байцаалт өглөө. Хамаатны эгчийг 25 хоног шоронд хорилоо. Чадахгүй бол ард түмний дайсан болсон танай намыг татан буулгахын төлөө явна шүү. Ардчилсан нам ч ялгаагүй хулгайч хэмээв.
Энэ үеэр чуулга уулзалтын зорилго өөрчлөгдөж буйг уулзалтыг даргалагч, УИХ-ын гишүүн Н.Энхболд шүүмжлэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
unen shu dee ard tumenteigee jags
Ene erguu pizdag zailuulaach, ard tumentei jagsaad yaahiin? Tend ajilaa hiisen ni iluu deer bizde
Шаадаг муу банди
Зөв шүү дээ дэмжиж байна
Мэдрэл алиалагч вэ? Писда чинь Улам олон юм хуцах юм
Зөв ярьж байна шүү. Монголчуудын 80-90% нь дэмжиж байгаа даа. Харин дарга нар долоож хоолоо олж иддэг цөөхөн хэдэн новшнууд бол дургүй л байна та нарт