“Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл-нийгмийн зөвшилцөх” чуулга уулзалт Төрийн ордонд болж байна. Чуулга уулзалтыг УИХ-ын дарга Г.Занданшатар нээж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илтгэл тавьсан бөгөөд иргэд саналаа хэлж, асуулт асууж, хариулт авч буй юм.
Бүгд Найрамдах намын дарга Б.Жаргалсайхан:
-Талбай дээр жагсана гэдэг нь бусдыг доромжлох, даналзана гэсэн үг биш. Гадаа жаахан дулаараг, бид жагсагчид шиг хөлдөж чадахгүй ээ. Та нар шиг цай, бууз зөөж идээд байж чадахгүй. Жагсаал цуглаан хийсэн туршлага бий.
Бид 100 мянган хүн авчирч жагсана. Бид жагсвал ийм шаардлага тавихгүй. Бид нар залуучуудыг ажил хийлгэ гэдэг шаардлага тавина. Эмх замбараагүй, даналздаг байдлаа болих хэрэгтэй. Төр төмбөгөр, ёс ёмбогор байж улс орон хөгждөг юм. Тэрийг мэдэж ав!
Дэлхийн хоёрдугаар дайнаар жишээ авч, миний багш ярьж өгсөн зүйлийг залуучуудад хандаж хэлье. Зөвлөлтийнхөн Берлин хотыг эзэлж байсан. Германы офицер зугтахад нь оросууд баривчлахаар хөөцөлдсөн. Тэр цэрэг зүлэг тойрч гүйхэд нь бариад авсан. Тэр залуу “Би зүлгэн дээр гишгэх ёсгүй” л гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл, тийм ухамсар, ёс суртахуунтай байна.
Тийм ч учраас дэлхийн хоёрдугаар дайны дараа нурсан балгас шиг байсан Герман Европын хамгийн хөгжилтэй орон болсон. Энэ 20-30 жилд ард түмэн бид юу хийсэн юм? Одон медаль хөөцөлдөж, морь уралдуулсан, найр наадам, цагаан сар, төрсөн өдөр тэмдэглэсэн. Өөр яасан юм?
Өнөөдөр нийгмийн халамж гэж 1.8 их наяд төгрөг авч байна. Залуучууд аа, яагаад би нарын боломжийг хулгай хийгээд байгаа юм бэ? Бид 20-30 жил шударгаар ажилласан. Бид нарын татварын мөнгийг яагаад зүгээр байж байгаад авч идэх ёстой юм.
Та нар талбай дээр жагсахаараа хүн загнаж, зааж, доромжилдгоо одоо больчих. Наадах чинь жагсаал, цуглаан биш. Би айхгүй. Шал дургүй хүргэчихлээ.
Улс төрийн нам, ард түмний төлөөлөл нийгмийн амьдралыг яаж өөрчлөх вэ гэдэг хэлэлцүүлэг хийж байна гэсэн чинь талбай дээр байдаг хэдэн нөхдийн хэлэлцүүлэг болж байгаа юм байна. Тэгвэл бид гаръя, тийм л мундаг юм бол та нар хэлэлц. Бид нарыг 100 мянган хүнтэй талбай дээр жагсахаар та нар явна шүү хэмээн тэрбээр жагсагчдыг шүүмжлэв.
Мөн бид 20-30 жил жагсаал, цуглаан хийсэн. Долдугаар сарын 1-нд та нарыг өмөөрөөд, 45 хоног шоронд суугаад үзчихсэн. Битгий онгир, та нар. Нээх сүрхий гавьяа байгуулчихсан юм шиг, талбай дээр очоод нэг хашгирсан л биз. Бид нар ч гэсэн хашгирна шүү дээ гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Монгол улс хөгжихгүй харин дампуурах сүйрэх зам руугаа эргэлт буцалтгүй орлоо доо. Төрд нь бүгд хулгайчууд. Монгол улсын гавьяат шүүгч нь хахуул аваад шоронд ороод өөрийгөө дүүжлээд үхчихсэн хахуулийн мөнгийг нь хуульч хүү нь аваад хил даваад зугтаачихсан олоогүй. Үндсэн хууль батлалцсан 360 депутатууд нь хүн тус бүр 76,0 сая төгрөгийн хахуул бэлнээр авч амаа үдүүлээд үндсэн хуулиа урж тасдаж дордохийн 7 өөрчлөлт хийгээд УИХ гишүүд нь ээлжилж төсвийн мөнгө хулгайлдаг хулгайчууд болсон байхад энэ улс хөгжих үү
estoi zov hellee.oorsdoo yu ch hiij chadahgui mortloo neg taahalzaj buduuleg ug helleg er emgui helsen es zuigui uildel gargasan ymnuudiig hucheer taraaval taarna.tsaad sanaa ni AN ii gar hol bolj tor ruu dairah ym bish uu.