Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулж байна.
Сангийн сайд Б.Жавхлан:
-Сангийн яамнаас Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэлийг танилцууллаа. 2022 оны төсөв 2.4 их наяд төгрөгийг алдагдалтай батлагдсан. 2022 оны гүйцэтгэлээр улсын төсвийн тэнцэл 1.4 их наяд төгрөгөөр сайжирсан. ДНБ 5.1 хувьтай тэнцэх тэнцэл маань 2.1 болж буурлаа. Орон нутгийн төсөв 218.4 тэрбум төгрөгийг ашигтай, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв 250 тэрбумын алдагдалтай гарсан. Эдийн засгийн өсөлтийг 2022 оны эцсээр 2.6-3 хувийн хооронд байна гэж тооцоолж байсан бол 4 хувьд хүрсэн. Төсвийн алдагдал 2.4 их наяд гэж тооцоолж байсан ч 979.3 тэрбум төгрөг болж буурлаа. Ийнхүү төсвийн алдагдлыг бууруулах чиглэлд шат дараатай арга хэмжээг авсны дүнд ийм үр дүн гарлаа.
Экспортын дүнгийн хувьд урьд өмнө нь хүрч байгаагүй 12.5 тэрбум ам.долларын экспорт хийж чадсан. Импорт тодорхой хэмжээгээр нэмэгдсэн хэдий ч зөрүү нь 3.8 тэрбум ам.доллар буюу худалдааны тэнцэл сайжирч гарсан. Энэ нь 2022 оны төсвийн алдагдлыг бууруулахад гол нөлөө үзүүлсэн.
Экспорт дотор биет хэмжээгээрээ хамгийн том нь нүүрсний экспорт байдаг. Өнгөрсөн оны тавдугаар сард төсвийн тодотгол хийх үеэр нүүрсний экспортыг 18 сая тонн байна гэж тодотгол хийж байсан.
Тэгвэл 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 31.7 сая тонн нүүрс экспортолсон. Энэ нь төсвийн орлого, валютын орлого нэмэгдэхэд гол үзүүлэлт болсон гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Засгын газар сайн ажиласан бна.