™ watch di|

Цасанд суусан найман зорчигчтой автомашиныг татан гаргажээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн “Жаргалантын-Ам” гэдэг газарт найман зорчигчтой автомашин цасанд суужээ.

Хөвсгөл аймгийн төвөөс зүүн хойд зүгт 189 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 24 км-ийн газарт найман зорчигчтой автомашин цасанд суусан байна. Энэ талаарх дуудлагыг нэгдүгээр сарын 10-ны өдрийн 10:50 цагт аймгийн онцгой байдлын газарт өгчээ.

Тус дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчид очиход иргэн Ө-ийн “УАЗ-220692” загварын автомашин 8 зорчигчтой /1 хүүхэд, 7 том хүн/ цасанд суусан байсныг татан гаргасан байна. 



Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.