СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-01-11

🔴А.Отгонбаатар: С.Батдөл баригдаагүй бол 2024 онд УИХ-ын гишүүн болох байсан

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

“Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл-нийгмийн зөвшилцөх” чуулга уулзалт Төрийн ордонд болж байна.

Чуулга уулзалтыг УИХ-ын дарга Г.Занданшатар нээж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илтгэл тавьсан бөгөөд иргэд саналаа хэлж, асуулт асууж, хариулт авч буй юм. 

"Үнэн ба зөв" намын дарга А.Отгонбаатар:

-Бид нар бие өвдөхөөр эмч дээр очдог. Халуурч байгаагаа, гэдсээр хатгаж байна зэрэг оношоо л хэлдэг. Энэ бол шинж тэмдэг. Эмч ямар эм уухыг зөвлөдөг. Бид энэ нүүрс, алт, зэсний хулгайн асуудал байна гэж шинж тэмдгээ дарах арга хэмжээ авч байтал Монгол “хавдар тусчихлаа”. Энэ бүхнийг өөрчлөх ганц арга нь тогтолцооны өөрчлөлт.

Одоо хэрэг нь шүүгдэж байгаа 7.3 тэрбум төгрөгийн хэрэгт холбогдсон Учир нь, 1 тэрбум төгрөгөө МАН, АН-д хандив гэж өгөөд, үлдсэн 6.3 тэрбумаасаа тойрогт цацаж, гишүүн болно. Ингэж халдашгүй дархан эрхтэй болоход, иргэд дөрвөн жилийн дараа шийтгээч гэхэд тэр хүн орой дээр чинь гарч, шийтгэх боломжгүй болно. Өнөөдөр АН, МАН-д С.Батдөл шиг мянга, мянган залуус байгаа.

Нэг жишээ татахад, Дорноговиос сонгогдсон Сонгууль болоход Сэлэнгийнхэн бус, мөнгө цацсан Дорноговийнхон саналаа өгөөд, гишүүн болоод сууж байгаа.

2009 онд Ц.Элбэгдорж “шударга ёсыг тогтооё, Н.Энхбаярыг л зайлуулчих, тэгвэл Монгол гоё болно” гэж хэлсэн. 2017 онд Ц.Элбэгдоржийг зайлуулчих, тэгвэл мөн л Монгол гоё болно гэж бидэнд хэлсэн. 2019 онд М.Энхболдыг зайлуулбал Монгол сайхан болно гэж хэлж байсан. Одоо харин энэ улс төрчдийг зайлуулчихвал гоё болно гэж хэлж байгаа ч хүнтэй тэмцээд нэмэргүй. Бодлогоо сольё.

Би Н.Энхбаяр гуайд дургүй. Гэхдээ улс төрийн болохгүй байгааг муу ч, сайн ч улстөрчид мэднэ. Өнөөдөр зовлон ярьж байгаа иргэд улс төрийн анхан шатны онолыг уншаад үзчихээч ээ гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.