Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн Цагаан хад суурьшлын бүсэд автомашины сэлбэгийн дэлгүүр, агуулах шатжээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн Цагаан хад суурьшлын бүс /аймгийн төвөөс зүүн урд зүгт 344 км, сумын төвөөс баруун урд зүгт 120 км/-д автомашины сэлбэгийн дэлгүүр, агуулах шатжээ. Гал гарсан тухай мэдээллийг нэгдүгээр сарын 10-ны өдрийн 10:00 цагт Онцгой байдлын албанд хүлээн авсан байна.
Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Гэрээт цагдаагийн тасгийн алба хаагчид Цагаан хад суурьшлын бүсийн иргэд иргэн А-ын 20х10 метрийн хэмжээтэй автомашины сэлбэгийн дэлгүүр, 8х10 метрийн хэмжээтэй агуулах тус тус шатаж байсныг 2 цаг 40 минут ажиллаж 12:40 цагт бүрэн унтраажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.