СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хуулийн төслийг хэлэлцэв

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг ЭЗБХ-ны хуралдаанаар хэлэлцэв. 

Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Ц.Цэрэнпунцаг гишүүн танилцуулав. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгийг үндэслэн нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд тусган, Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хуулийн төслийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ.

Түүнчлэн нэгдсэн хуралдааны үеэр хуралдаан даргалагчаас өгсөн гүйцээн боловсруулах чиглэл өгч, санал хураалгалгүй нээлттэй үлдээсэн төслийн 10, 25 дугаар зүйлүүд дэх Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны хамтран батлах журмуудын талаарх ерөнхий зохицуулалтыг дэлгэрэнгүй тусгасан нэмэлт саналын томьёоллуудыг боловсруулсан байна. Хуулийн төслийн нэрийг Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай гэж өөрчлөн найруулах зарчмын зөрүүтэй саналын томьёолол чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэнтэй холбогдуулан хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн нэр томьёог үүнд нийцүүлж, жигдэлсэн хууль зүйн техникийн засваруудыг ажлын хэсэг хийжээ.

Төслүүдийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэв. Төслийн 8 дугаар зүйлийг 10 дугаар зүйл болгон, бүхэлд нь өөрчлөн найруулахыг Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцсон 13 гишүүний 92.3 хувь нь дэмжсэн бол “Хяналт шалгалт” гэсэн 25 дугаар зүйлийг төсөлд шинээр нэмэхийг гишүүдийн 76.9 хувь нь дэмжив.

Ийнхүү Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.