СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Орхоны хөндийд хот байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2023 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар “Орхоны хөндийд хот байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Тогтоолын төслийг Засгийн газар 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн юм.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, С.Амарсайхан, Ц.Мөнхцэцэг нар байр сууриа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүд тогтоолын төслийг дэмжиж буйгаа илэрхийлсэн бөгөөд УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Орхоны хөндийн хот байгуулалтын асуудалд онцгой ач холбогдол өгч, өндөр зохион байгуулалттай, нарийн төлөвлөлттэй ажиллах шаардлагатайг дурдлаа. Мөн Улаанбаатар хотын 2020-2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөг яаралтай УИХ-аар хэлэлцүүлж шийдвэрлэх хэрэгтэй байна. 2020 онд хот төлөвлөлтийн ерөнхий төлөвлөгөөний хугацаа дууссан. 2020-2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдаагүй явж байгаа. Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө байхгүй болохоор нийслэл хотод тулгамдаад буй асуудлыг шийдэхэд хүндрэл үүсээд байна гээд энэ асуудлыг анхааралдаа авахыг Барилга, хот байгуулалтын яамны удирдлагад дуулгалаа.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй учир төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн гаргасан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.