СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ч.Маралмаад холбогдох шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Хоёр хүүхэд хүнд гэмтээж, долоон машин мөргөсөн Ч.Маралмаад холбогдох шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно.

Хоёр хүүхэд хүнд гэмтээж, долоон машин мөргөсөн Ч.Маралмаад холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа хоёр сар гаруй хугацаанд үргэлжилж, өнгөрсөн сард хилийн хориг тавьсан. Тус хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Тэгвэл шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно.

Хэргийг эргэн сануулбал, өнгөрсөн аравдугаар сарын аравны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Олимп” хотхоны ойролцоо “Ланд Круйзер-200” маркийн автомашин хашлага давж, хоёр хүүхэд болон эсрэг урсгалын долоон автомашин мөргөсөн ноцтой осол гарсан.

Ч.Маралмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн хоёр дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтаар яллагдагчаар татсан юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.