Монгол Улсын Засгийн газрын 2018 оны Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай 62 дугаар тогтоолын хүрээнд нийслэлээс сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлт, борлуулалт, нөөцийн үйл ажиллагааг хариуцан зохион байгуулдаг.
Тогтоолын хүрээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахаар 2022 оны дөрөвдүгээр сараас аравдугаар сар хүртэл сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэн ажилласан. Энэ хугацаанд нийт 120,000 тонн шахмал түлшний нөөц бүрдүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 43 агуулахад 80,000 тонн шахмал түлшний нөөцтэй байна.
Харин сайжруулсан шахмал түлшийг 31 тээврийн компанийн 310 тээврийн хэрэгслээр тээвэрлэдэг. Тодруулбал, 620 жолооч, ачигч нар баруун болон зүүн бүсийн үйлдвэрээс өдөрт дунджаар 2-3 удаагийн рейсийн давтамжтайгаар тээвэрлэлт хийж байгаа юм. Ингэхдээ үйлдвэрээс борлуулалтын цэг, үйлдвэрээс агуулах, агуулахаас борлуулалтын цэг гэсэн үндсэн гурван маршрутын хүрээнд тээвэрлэж буй.
Сайжруулсан түлшийг нийслэлийн хэмжээнд 650 цэгээр борлуулж, өдөр тутам 2300-2700 тонн түлш нийлүүлж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.