СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

УБТЗ-ын Ачаа тээвэр хариуцсан орлогч дарга 2.5 тэрбум төгрөгийн хадгаламжтай

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн гэрээс 7.3 тэрбум төгрөг бэлнээр илэрсэн нь дуулиан дэгдээгээд байна. Иймд ковидын хаалттай цаг үеийг ашиглан тээвэр зохицуулалтаар огцом баяжсан төмөр замын удирдах албан тушаалтнуудын мөнгөний мөрөөр хууль хяналтынхан оржээ. Анхаарал татсан нэгэн албан тушаалтны нэг нь Содномдорж овогтой Цэвээндорж хэмээх бүсгүй юм.

Тэрээр 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны Ачаа тээвэр хариуцсан орлогч даргаар томилогджээ.  Түүний хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ өгсөн мэдээллээр зуслангийн байшин нэг, нийтийн орон сууц хоёр, гарааш нэг гэсэн ба энэ бүхнээ 1.8 тэрбум төгрөгөөр үнэлсэн байна. 

Цаашилбал, Мерседес Бенз, G 500-1, Тойота Ланд круйзер 200-1 автомашинуудаа 600 сая төгрөгөөр "авсан" хэмээн мэдүүлсэн байна. Хамгийн сонирхолтой нь 2.5 тэрбум төгрөгийн хадгаламжтай гэж АТГ-т мэдүүлсэн байх юм. 

Бас нэг сонирхолтой баримт байгаа нь, түүний төрсөн эгч Содномдорж овогтой Янжинсүрэн нь өдгөө Ерөнхийлөгчийн тамгын газрын Бичиг баримт, хяналт шинжилгээний газрын даргаар ажиллаж байна.

С.Янжинсүрэнгийн нөхөр нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл юм. Б.Цэнгэлийн хувьд "Монголын төмөр зам" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. УБТЗ ХНН-ын дарга Х.Хэрлэнтэй дотно нэгэн учир дүүг нь энэ албанд дэмжсэн гэсэн яриа Төмөр замд байдаг юм байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
139.5.216.125

Сай5шалга

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.5

Сая сая гэж ярихаа байжээ.1 тэрбум тэрбум л гээд бн хууль үгүй оронд бүр айж ичэхээ байцан даварсан хулгайчдийг их цэвэрлэгээ хийж бүх хөрөнгын хураа

Зочин
1 жилийн өмнө
122.201.21.250

төмөр зам баяжих хүмүүст ээлтэй газар болжээ жирийн төмөр замчид хэцүүхэн л амьдарч байна Баяраа шударга хүн байн

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.