СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-01-10

Ж.Мөнхбат: Би 27 настай байхдаа казиногоос 100 гаруй мянган доллар хожиж байсан. Дахиж тоглоогүй

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хамаарал бүхий объектуудад нэгжлэг хийсэн талаар мэдээлэл гарсан. ЗГХЭГ-ын дарга байхдаа БНХАУ-ын аж ахуйн нэгжид таван сая тонн нүүрс худалдахаар тохиролцсон гэгддэг. Тус үйлдлийг нь “нүүрсний” гэх хэргийг шалгах ажлын хүрээнд дахин нягтлахаар болсон аж.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

-Надад ямар ч тохиролцоо хийсэн нүүрс зарсан асуудал байхгүй. Харин нүүрсийг цэгцлээд, мөргөцгийн хулгайг илрүүлж өгсөн. Улсад эргэж төлнө гэдгийг орон нутгийн "Тавантолгой" хүлээн зөвшөөрсөн. Нүүрс зардаг асуудлыг манай үеийн Засгийн газар дуудлага худалдаагаар борлуулж цэгцэлдэг болсон. Нүүрстэй холбоотой надаа нэг ч асуудал байхгүй гэдгийг ам бардам хэлж байгаа. Объектуудад нэгжлэг хийсэн гэж манай туслахыг дуудаж тодруулга авсан. Намайг дуудсан мэдүүлэг авсан зүйлгүй.

Тэрээр казино тоглож байсан гэх асуудалдаа “Би 2008 онд 27-той залуу байсан. Тухайн үед төр, улс төрийн намд алба хашдаггүй, АНУ-д хэлний бэлтгэлд сурч байсан. Тэр үед казино тоглоод 100 гаруй мянган доллар хожсон. Тэрнээс хойш дахин казино тоглоогүй” гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
2 жилийн өмнө
66.181.161.40

27.хон настай хөдөөний банди казиногоос 100.н мянган доллар хожино гэж юу байсийн казино битгий хэл хотоо ч бараг бүрэн мэдэхгүй чацга л байсан үе шүү дээ

Зочин
2 жилийн өмнө
202.9.40.164

Хулгай шаасан юм гэж хэлэлтэй биш .тоглосон оноо арай наана хэлэхгүй дээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.