СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцод нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барилаа

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өчигдөр /2023.01.10/ “Олон Улсын иргэний нисэхийн тухай конвенцын 50 дугаар зүйлийн /а/ хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах протоколыг соёрхон батлах тухай”, “Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцын 56 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколыг соёрхон батлах тухай” хуулийн төслийг тус тус УИХ-д өргөн барилаа.

Монгол Улс Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцод 1989 онд нэгдэн орж, Олон улсын иргэний нисэхийн байгууллагын 162 дахь гишүүн болсон юм.

Энэ хугацаанд байгууллагын бодлого, стандарт зөвлөмжийг хэрэгжүүлэх, гэрээ, конвенцод нэгдэх, аюулгүй ажиллагааны аудитад хамрагдах зэргээр гишүүний үүргээ биелүүлж, олон улсад агаарын тээвэр, агаарын навигацийн үйл ажиллагаагаа өргөжүүлж ирсэн билээ.  

Монгол Улс энэхүү протоколд нэгдэн орсноор агаарын навигацийн комиссыг өргөжүүлэх болон зөвлөлийн гишүүдийн тоог нэмэгдүүлэх олон улсын санаачилгад хувь нэмрээ оруулж, олон улсын иргэний нисэхийн байгууллагын бодлого тодорхойлох, шийдвэр гаргах түвшинд оролцох, мэргэшсэн хүний нөөцийг комиссын бүрэлдэхүүнд ажиллуулах, зөвлөлийн гишүүнээр сонгогдох боломжтой болно.

Тус протоколд нэгдсэнээр улсын төсвөөс аливаа нэмэлт зардал шаардахгүй, шинээр хууль боловсруулах, нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох шаардлага үүсэхгүй юм байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.