СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-01-10

Ч.Ундрам: Миний гэр бүлийн асуудлын цаана улс төрийн өрсөлдөгч нарын оролцоо байгаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

УИХ-ын гишүүн Ч.Ундрамын талаар цахим орчинд тархаад буй асуудалд тэрээр байр сууриа илэрхийлжээ. Түүний хувьд уг асуудлаас үүдэн хоёр долоо хоногийн турш ажилдаа ирээгүй бөгөөд өчигдөр буюу нэгдүгээр сарын 9-ний өдөр ажилдаа орсон юм.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам:

-Би хэдэн сарын өмнө зүрхний хагалгаанд орсон. Өнгөрсөн хугацаанд ар гэрийн асуудлаас болоод бие муудаж, хоёр долоо хоног өвчтэй байсан. Энэ хугацаанд өөрийн болон хүүхдүүдийнхээ сэтгэл санаанд анхаарах шаардлага гарсан. Миний гэр бүлийн асуудал, одоо эрхэлж буй ажил алба тусдаа асуудал. Эрхэлж буй ажлын хувьд өргөсөн тангарагтаа үнэнч байна. .

Хувийн амьдралын асуудал хууль эрх зүйн орчноор зохицуулагдаад бусдад хамааралгүй байх ёстой. Тиймээс өөрийн тайлбараа хүргэхгүй бол тойргийн сонгогчдоос асуулт ихээр ирж байна. Миний хувийн амьдрал УИХ-ын гишүүний ажилд хамаагүй. Шүүх хуулийн байгууллагаар шийдэгдээд явж байгаа.

Хүүхдүүд минь надтай хамт байгаа шаардлагатай үед аавтай нь уулзуулдаг. Холбогдох байгууллагаас ирж нөхцөл байдлын шинжилгээ хийж, хүүхдүүдээс мэдүүлэг авсан. Сэтгэл зүйн туслалцаа хүртэл авч байгаа. Манай хүүхдүүдэд хүчирхийлэлд амьдарч байсан гэсэн сэтгэл зүйн нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин нийгэмд цацагдсан бичлэгээс болж тодорхой хэмжээний сэтгэл зүйн цохилт авсан.

Оны өмнө гэр бүл цуцлуулах хүсэлтэй шүүхэд өгчихсөн байгаа учраас гэр бүлийн тухайн хуулийн төслийг асуудал шийдэгдсэний дараа өргөн барина. Гэр бүлийн тухай хууль дээр дахин өөрчлөлт хийж, хэлэлцүүлэг хийхээр төлөвлөж байна. Өөрөө гэр бүлийн асуудлыг биеэрээ туулж байна.  гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.