СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Гэмт хэргийн улмаас амь эрсэдсэн тохиолдолд 82 сая төгрөгийг гэр бүлд нь нөхөн олговор болгож өгнө

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Шүүх шинжилгээний тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар холбогдох албаныхан өнөөдөр /2023.01.10/ мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан

-Монгол Улсын Шүүх шинжилгээний тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж, хэлэлцүүлэхээр ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан ахалж ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, Ц.Сэргэлэн, Л.Мөнхбаатар С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргил нар болон шүүх шинжилгээний байгууллагын мэргэжлийн баг хамт олон, 7-8 сарын хугацаанд олон нийтээр хэлэлцүүлж УИХ-аар хэлэлцэн эцэслэн баталжээ. Уг хууль нь энэ оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн мөрдөгдөж эхэлсэн.

Хуулийн үндсэн концепци нь хэрэг маргааныг үнэн бодитоор шийдвэрлэх, нийгэмд гарч буй гэмт хэргийг шинжээчийн дүгнэлтийн дагуу бодитой шийдвэрлэхэд оршино. Мөн хэрэг маргаан үүсгэсэн холбогдогч нар ял завшихгүй, хэлмэгдэхгүй байх асуудлыг зохицуулахаар батлагдсан. Тус хууль нь шүүх шинжилгээ хийх журмыг нарийвчлан зохицуулах, өнөөгийн нийгэмд тулгамдаж буй, нийгмийг хөгжлийг дагасан инженер техникийн асуудлууд мөн цахим технологи, хөрөнгийн үнэлгээний асуудал зэрэг нарийн тусгай мэргэжил шаардсан шинжилгээний талаарх зохицуулалтуудыг тусгаж өгснөөрөө онцлогтой. Мөн хүрээлэн байгаа орчинд хохирлын үнэлгээг хийх нэгжийг байгуулсан. ШШЕГ-т анх удаа Монгол Улсад хүрээлэн буй орчинд нөлөөлөх нөлөөллийн үнэлгээг хийх нэгжийг байгуулан ажиллаж байна. Энэ нь хууль бус үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учирсан хохирол, экологи, эдийн засгийн үнэлгээг тогтоож, нөхөн төлүүлэх үндэс бүрдсэн нь давуу талтай хууль болсон.

Хуулийн гол зарчим нь сүүлийн 30 жил шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш иргэд сэтгэл санааны хохирол гэж ярих болсон. Энэ хохирлыг нөхөн төлүүлэх заалтыг иргэний, эрүүгийн хууль болон бусад хууль, хуулийн нэмэлт өөрчлөлтүүдээр зохицуулахаар тусгагдсан. Өөрөөр хэлбэл

Шүүх шинжилгээний байгууллага нь шүүгчийн дүгнэлтээр шинжилгээг гаргана. Шүүх тус дүгнэлтийг үндэслэн хохирогчийн сэтгэл санааны нөхөн төлбөрийг төлүүлнэ. Хуульдаа “сэтгэцэд учирсан хор уршиг” гэж нэрлэж байгаа. Олон улсын практикт зааснаар сэтгэл санааны хохирлыг аргачлалд үндэслэн сэтгэл санааны нөхөн төлбөрийг гаргана.

Шүүх шинжилгээний байгууллага нь энэ оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн Засгийн Газрын агентлаг болж орон тоог шинэчлэн тогтоон ажиллаж байгаа. Олон улсын стандартыг нэвтрүүлэх, алба хаагчдын тогтвор суурьшилтай ажиллах боломж нөхцөлийг хангах зорилгоор нийгэм, эдийн засаг, улс төр, хувь хүний аюулгүй байдлыг хангах баталгаа болоод тухайн байгууллагат ажиллаж байгаа шинжээч нарын хараат бус байдлыг энэ хуулиар нарийвчлан зохицуулсан.

Олон улсад янз бүрээр үнэлдэг. Тухайлбал, БНСУ гэхэд нас барсан иргэний ар гэрт сэтгэл санааны хохирлыг хамгийн багадаа 80 сая вон буюу 160 сая төгрөгөөр үнэлсэн байдаг. Үүнээс ч дээш үнэлдэг тохиолдол байдаг.

Манай энэ хуульд гурван аргачлалаар тооцно гэж тусгасан. Монгол хүн нас барсан тохиолдолд ар гэрийнхэнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 550 мянган төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 82 сая төгрөгөөр үнэлж тогтооно. Хоёрдугаарт, 22 настай хүн нас барлаа гэхэд дундаж наслалтыг 72 гэж тооцож үзье. Энэ хооронд 50 жил хөдөлмөр эрхлэх боломжтой байсан бол 550 мянгыг тав дахин нугалахаар 2 сая 750 мянган  төгрөг болж байгаа. Үүнийг 50 жилээр үржүүлж, 137 орчим сая төгрөгийн суурь үнэлгээтэй байгаа юм. Гуравдугаарт Шүүх шинжилгээний байгууллагын дүнг шүүхийн шатанд нотолж, нэмэгдүүлэх боломжтой. Хэрэв санхүүгийн чадамжгүй гэм буруутан бол ял нь нэмэгдээд явна гэсэн үг. Хуулийн төслийн ажлын хэсэг нийгэмд шударга ёс тогтоох, хүний эрх, эрх чөлөө хангагдах үүрэгтэй хууль болсон гэж үзэж байгаа гэсэн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.