СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴LIVE: Гурван хууль тогтоомж Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэхийг хүслээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Үндсэн хуулийн тодорхой зүйл заалтыг илтэд зөрчсөн хууль, тогтоол шийдвэрүүдийг хүчингүй болгох маргаан үүсгэх зорилгоор сэтгүүлч Ч.Лодойсамбуу Үндсэн хуулийн цэцэд хандлаа.

Сэтгүүлч Ч.Лодойсамбуу: 

-Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс Хүүхдийн мөнгө, Хүн амны орлогын албан татварын тухай хууль хэрэгжихдээ хүний эрхийг зөрчиж болзошгүй нөхцөл үүссэн учраас Үндсэн хуулийн цэцэд хандаж байна. Засгийн газар долоо хоног бүр ямар нэг хулгайг ил гаргаж, ард иргэд түүнийг нь илрүүлэхийн төлөө араас нь явсаар байна. Үүний араар болж буй хуульгүй олон шийдвэрүүдийг анзаарахгүй байна. Сэтгүүлч хуулиа, нийгмээ хамгаалах үүрэгтэй. УИХ Үндсэн хуулиа зөрчөөд байвал ҮХНӨ-ийг хийгээд ч нэмэргүй. 

Улсын үндэс суурь нь Үндсэн хууль боловч хэрэгждэггүй. УИХ хуулиа зөрчөөд байвал ард иргэд хуулиа хэрэгжүүлэх боломжгүй болж байна. Үндсэн хуулийн цэцэд дараах асуудлаар өргөдөл гарган хандаж байна.

-Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар орлогын хэмжээнд нь хамаарч хүүхдийн мөнгийг ялгаж өгөхөөр болсон. Хүүхэд бол хүүхэд. Хүүхэд эцэг эхээ сонгож төрдөггүй. Хүнийг ажил төрөл, гар үүслээр ялгахгүй гэж заасан байдаг.

-Татварын ерөнхий хуулиар 15 гаруй байгууллага иргэдийн мэдээллийг харах боломжтой болсон. Ямар ч шүүхгүйгээр хүний нууцад халдах боломж бүрдэж байна.
-Орлогын хэмжээнээс хамаарч татвар ногдуулах бас нэг заалт нэмэгдсэн нь ялгаварлан гадуурхаж буй хэлбэр юм.

Эдгээр хуулиудыг эргэн харж маргаан үүсгэн шийдвэрлэхийг бид ямар нэг шаардлага хүргүүлээгүй. Өргөдөл гаргаж ҮХЦ-ээс гуйж байна. Цэц Үндсэн хуулийнхаа дагуу хуулийн хүрээнд ажиллаж чадахгүй гэж байгаа бол тэрнийгээ бидэнд хэлж болно гэдгийг хэлмээр байна. Хамтраад суурь хуулиа өөрчлөх боломжтой гэдгийг хэлмээр байна.

Хуульч, өмгөөлөгч П.Эрхэмбаяр:

- УИХ-аас гаргаж буй хууль, тогтоолууд Үндсэн хууль болон олон улсын гэрээ, конвенцуудыг зөрчиж байна. Энэ мэт чухал асуудлаар хуульч, сэтгүүлчид олон нийтэд мэдээлэл хүргэж, тайлбарлах хэрэгтэй гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
122.201.21.207

Зөв шүү ! ҮХЦ хүүхдийн эрх зөрчигдөж байгааг таслан зогсоох ёстой.! Маш ноцтой ! Хүүхэд насандаа ялгаварлан гадуурхагдаж байгаа хүүхдийн ирээдүй ямар байх вэ? Иргэнээ ялгаварлан гадуурхсан , Хүүхдийн эрхийг хуулиар хамгаалах хэрэгтэй!!!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.