СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Самар түүж яваад сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Архангай аймагт сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ. Түүнийг Булган сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна.

Архангай аймгийн Булган сумын Тамир багийн “Асгат” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 20 км-т, сумын төвөөс зүүн зүгт 15 км-т/ 4 хүн самар түүж явснаас иргэн У энэ сарын 8-ны өдрийн 17:00 цагийн орчим сураггүй болсон.

Алга болсон тухай дуудлагыг 9-ний өдрийн 01:15 цагт Онцгой байдлын албанд хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Булган сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн иргэн У /25 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 9-ний өдрийн 15:25 цагт Ихтамир сумын Хан-Өндөр багийн Их-Өлөнт гэдэг газарт төөрсөн явж байхад нь эсэн мэнд олжээ. Тодруулбал, сураггүй болсон газраас зүүн хойд зүгт 14 км-т, биеийн байдал хэвийн олджээ. Түүнийг Булган сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.