СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хилийн зурвас газарт 11 хүн хууль бусаар хуш модны самар бэлтгэж байсныг илрүүлжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Увс аймагт хил зөрчин орж ирсэн нэг иргэнийг илрүүлж, хуулийн байгууллагад шилжүүлсэн байна. Мөн Сэлэнгэ аймагт хил орчмын дэглэмийн зөрчил илрүүлж хуулийн дагуу арга хэмжээ авчээ. 

Увс аймгийн Баруунтуруун сум дахь хилийн цэргийн 0311 дүгээр ангийн хариуцсан хэсгээр 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр морин уналгатай нэг хүн ОХУ-ын тал руу хил зөрчин буцаж орж ирснийг хилийн манаа илрүүлэн саатуулж, хуулийн байгууллагад шилжүүлэн шалгаж байна.

Мөн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэр буюу улсын хилийн зурвас газарт зөвшөөрөлгүй нэвтэрсэн “Зил-131” маркийн автомашинтай 11 хүн хууль бусаар хуш модны самар бэлтгэж байсныг Сэлэнгэ аймаг дахь Хилийн цэргийн 0243 дугаар анги, Цагдаагийн газар, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын захиргааны хамтарсан бүлэг энэ сарын 04-ний өдөр илрүүлж, хуулийн дагуу шийдвэрлэсэн байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.