Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан хуулийн хоёр шинэчилсэн найруулга, мөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх танилцуулга
Нийгмийн даатгалтай холбогдсон харилцааг зөвхөн нийгмийн даатгалын хууль тогтоомжоор зохицуулах, нийгмийн даатгалын сангийн тогтвортой байдлыг бүрдүүлэх, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг эрсдэлгүй, үр өгөөжтэй удирдах, даатгалын сангийн бодит хуримтлалыг эхлүүлэх зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төсөлд нийгмийн даатгалын тогтолцоо, зарчим, төрөл, хэлбэр, хамрах хүрээг тогтоох, нийгмийн даатгалд даатгуулах, шимтгэл төлөх, нийгмийн даатгалын сан бүрдүүлэх, уг сангийн хөрөнгийг хуваарилах, зарцуулах, тайлагнах, хяналт тавих болон нийгмийн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлох харилцааг тусгана. Мөн нийгмийн даатгалын тогтолцооны зарчим, даатгалын сангийн хөрөнгө оруулалтын удирдлага, мэдээллийн нэгдсэн сан, цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын итгэлцүүр, шимтгэлийг нөхөн төлүүлэх, буцаан олгох, тэтгэврийн нөөц санг байгуулах, нэрийн дансны бүртгэлийг мөнгөжүүлэх, мөнгөжүүлсэн орлогыг өвлүүлэх, шимтгэлийн өр, хөөн хэлэлцэх хугацааг тогтоох, нийгмийн даатгалын сангийн хэтийн тооцоолол хийх, сангийн эрсдэлийг үнэлэх, санал, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий мэргэжлийн хороог ажиллуулах зэрэг шинэ зохицуулалтыг тусгасан байна.
Түүнчлэн нийгмийн даатгалын байгууллага, даатгалын ажилтнуудын үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлж, үйл ажиллагаа нь ил тод, нийгмийн даатгалын тогтолцоонд итгэх олон нийтийн итгэл үнэмшлийг дээшлүүлэх зарчмыг хуулийн төсөлд тусгасан болно.
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөлтэй уялдуулан 51 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах юм.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн mухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх танилцуулга
Монгол Улсын Их Хурлаас нийгмийн даатгалын хууль эрх зүйн хүрээнд ажил олгогч болон даатгуулагчийн төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 2018 оноос үе шаттайгаар нэмэгдүүлж 17.0 хувьд хүргэх, өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх насыг 2018 оноос жил бүр 3 сараар нэмэгдүүлж, 2042 онд эрэгтэй хүн, 2067 онд эмэгтэй хүний өндөр насны тэтгэвэрт гарах насыг тус тус 65 насанд хүргэх, хүүхэд төрүүлж, өсгөсөн эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сараар нэмэгдүүлж тооцохоор хуульчилсан.
Мөн даатгуулагч өөрийн хүсэлтээр эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 насандаа өндөр насны тэтгэвэр тогтоолгох тохиолдолд тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих доод хугацааг 2038 он хүртэл жил бүр 3 сараар нэмэгдүүлэх, малчны өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны болзлыг 5 жилээр наашлуулах, тэтгэвэр тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дараалсан хугацааг 7 жил болгон өөрчилж, дундаж цалингийн хэмжээг мөн хугацааны цалин хөлсний нийт дүнг 84 сард хувааж тооцох зэрэг зохицуулалтуудыг тус тус тусгасан.
Монгол Улсын тэтгэврийн даатгалын сангаас 2022 оны 11 дүгээр сарын байдлаар 476.2 мянга гаруй тэтгэвэр авагчдад 2.8 их наяд төгрөг зарцуулсан. Өндөр насны тэтгэвэр авагчдын тоо нийт тэтгэвэр авагчдын 77.9 хувь буюу 371.1 мянгад хүрсэн. Түүнчлэн 10 даатгуулагчид ногдох тэтгэвэр авагчийн тооны харьцаа 2020 онд 4 байгаа бөгөөд 2025 оноос эхлэн хүн ам зүйн цонх үе хаагдаж, дундаж наслалт нэмэгдсэнээр нийт хүн амд эзлэх тэтгэвэр авагчдын тоо өсөж 2030 онд 7, цаашид 2050 оноос 9 тэтгэвэр авагч болохоор байна.
Мөн хүн амын дундаж наслалт 2021 онд 71.01 жил болж, 26 жилийн өмнөх дундаж наслалтын түвшинтэй харьцуулахад 7.23 жилээр өссөн. Тухайлбал, эрэгтэйчүүдийн дундаж наслалт 67.05 болж 4.95 жилээр, эмэгтэйчүүдийнх 76.47 болж 11.04 жилээр тус тус өссөн байна. Тэтгэврийн насны хүн 2020 онд нийт хүн амын 9.85 хувийг эзэлж байсан бол 2030 онд 13.37, 2050 онд 19.42 хувьд хүрэхээр байна.
Мөн богино хугацааны буюу хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгох харилцааг даатгуулагчийн урт хугацааны тэтгэврийн харилцаатай нэгтгэн зохицуулсныг салгаж тусдаа хуулиар зохицуулах шаардлагатай байна.
Хуулийн төсөл батлагдсанаар тэтгэврийн даатгалын сан тогтвортой ажиллах нөхцөл бүрдэх, ирээдүйд бий болох хүн ам зүйн ачааллын өсөлт, насжилтыг угтаж тэтгэврийн тогтолцооны загварыг өөрчлөх замаар ахмад настанд тулгарах эрсдэлийг бууруулах, нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиас бусад хуульд заасан тэтгэвэр тогтоох нөхцөлийг энэ хуульд тусгаж, хууль хоорондын зөрчил арилж, уялдаа холбоо хангагдаж, даатгуулагчийн нийгмийн баталгааг хангах зэрэг эерэг үр дагавар бий болно гэж үзжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Tetgeber bolon asargaanii tetgemjee nemehgui ym bh daa
Цалин хөлсний дараалсан 5 жилийн дундаж болон цалингийн 80% бодмоор байна
Yun dood hemjee nemeh .Olon jil ajillasan dundaj tetgevertei irged oligtoi nemegdelgui dan hohirch baigaag nemeh heregtei .esvel ur zeel teglene genuu haduurchina
Болъёо болъёо 5 жилийн дундажаар баймаар байна яагаад гэвэл маш хүнд нийгэм стрес ихтэй дарамттай ажиллаж байна шүү дээ 7 жилийн дундаж гэхээр 10 хувь буурч байна
Тэтгэвэр нэмэгдэх нь үү
Мөнгөний ханш жилд 10 хувиас багагүй унаж байхад 7 жилд 70 хувиар ханшны уналт.дээр нь тэтгэвэр тогтоох суурь цалингийн 45 хувиар бодохоор хэний ч тэтгэвэр маш доогуур тогтоогдохоор бна.Иймд 5 жилийн дундажаар мөн 50 хувиас доошгүйгээр суурь дундаж цалингаас тэтгэвэр тогтоодог болгож хуульчилмаар бна.
1. Тэтгэвэр тогтоох дундаж цалинг дараалсан 5 жил буюу 60 сард хуваах 2. Тэтгэврийг ажиллавал зохих жилд нь дундаж цалингаас 75%, илүү ажилсан жил тутамд 1.5%-р бодож нэмэгдүүлэх өөрчлөлтийг хийхгүй л бол хүмүүс хувийн даатгалыг сонгох болно
Хэзээ хэрэгжих хууль вэ кккккк
Энэ сайд гарч ирээд ийм нааштай зүйл хэллээ. Одоо яаралтай хэрэгжүүлэх хэрэгтэй б.на. Хөгшчүүл чинь нийгмийн хамгийн доод түвшин үгээгүй ядуучууд болсон