СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хэргээ тусгаарлуулсан Я.Сод-Эрдэнэ, Г.Дөлгөөн хоёртой бусад нь барьцаж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон 80 хүнд НПГ-аас 2022 оны сүүлчийн өдрүүдээр яллах дүгнэлтийг танилцуулжээ. Хүн тус бүрийнх 1000 давсан хуудастай яллах дүгнэлт болсон учраас цахимаар илгээж танилцуулсан байгаа юм. Яг одоо уг хэрэгт харьяалалт тогтоож, шүүхэд шилжүүлэх ажиллагаа явагдаж байгаа гэх мэдээлэл байна. 

Уг нь 83 хүний асуудал яригдаж байсан ч замын дундаас гурав нь сугараад үлдчихжээ. Тодруулбал, 2016-2021 оныг хүртэл Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Хяналт шалгалт, тамгын газрын захирлаар ажилласан Я.Сод-Эрдэнэ, 2016-2018 онд Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлаар ажиллаж байсан Г.Дөлгөөн, Хөгжлийн банкны хэлтсийн дарга асан Д.Ринчиндорж нарын хэргийг мөрдөх байгууллага, эсвэл прокурорын аль нэг дээр тусгаарлаад үлдээчихсэн байна. 

Уг нь,   Д.Ринчиндоржийг “Газ импорт”, “Ганхүдэр орд”, “Инжир”, “Пирамид орд”, “Монгол мах  экспо”, “Монгол эм импекс концерн” компаниудын зээлтэй холбогдуулж тус бүр Эрүүгийн хуулийн 22.1.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж , яллагдагчаар татаад байсан юм. 

Тэгвэл. “...Яагаад, ямар шалтгаанаар яллагдагчаар татагдалгүй үлдчихэв ээ”, “...Ингэж үлдээд хэрэг нь замхрах уу” гэсэн олон асуултыг өөр хоорондоо тавьцгааж байна. Гэвч одоогоор үүнийгээ ил хэлэх зүрхлэхгүй байгаа гэнэ. Тэд “...Энэ хоёр хүн улс төрийн том артай. Д.Ринчиндорж ч яахав, Г.Дөлгөөний доор ажилладаг байсан юм. Эдний хэрэг энэ хэвээрээ сураг алдарвал олон нийтэд хандана” гэж байна. Товчхондоо, ?!

Ташрамд, байгаа юм. Гэтэл нөгөөдүүл нь "...Хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээлээ" гэсэн гомдлыг гаргаж, тэр нь одоо УЕПГ-т хянагдаж байгаа гэсэн мэдээлэл байна. Тэгэхээр Хөгжлийн банкны хэргээр шүүхэд очих хүний тоо нэмэгдэх магадлалтай гэсэн үг.

Б.Дамдин-Очир 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 10. МЯГМАР ГАРАГ. № 6 (6991)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Чоно
1 жилийн өмнө
202.55.188.122

Энэ хоёрын нэг нь ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я. Содбаатарын ах. Нөгөө нь ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Хүрэлсүхэд 600 сая төгрөгийн хандив босгож өгсөн Ганбямбын хүү яах ч аргагүй Хүрэлсүх хулгайчтай холбогдох хоёр доо. Хулгайч еөөктэй гэдгийн баталгаа

Содбаатын дүү
1 жилийн өмнө
66.181.161.69

Янгүгийн Содбаатарын дүү!

Зочин
1 жилийн өмнө
103.57.93.200

шуларга зүйл гэж түйч алгаа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.