СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонирхолтой | 2023-01-09

Шинэ оны зорилгоо амьдралынхаа 8 тойрогтой уялдуул…

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

2022 онд таны зорилго хэдэн хувьтай биелсэн бэ?

Шинэ он айлчлан ирэхэд бид өнгөрсөн оноо дүгнэж, шинэ оноо төлөвлөдөг. Улиран одож буй оноо дүгнэхэд сэтгэлээр унах хүн цөөнгүй. Зорилгоо төлөвлөсөн тэмдэглэлийн дэвтэр бараг шинээрээ эсвэл бүтээсэн мөрөөдлийн самбарууд нь хаа нэгтээ тоосонд дарагдсан байх жишээтэй. Хэн нэгэн “Энэ онд юу хийж бүтээв дээ?” гэж асуувал нэлээн бодсоны эцэст бид хариултаа олох байх. Харин дотроо “Би энэ цаг хугацааг яг юунд зарцууллаа” гэж өөрөөсөө эрэл хайгуул хийдэг.

АНУ-д хийгдсэн судалгаагаар насанд хүрсэн хүмүүсийн 41% нь шинэ ондоо зорилго, төлөвлөгөө боловсруулдаг. Тэдгээрийн 9% нь л он дуустал төлөвлөгөөгөө хэрэгжүүлдэг байна. Үүнээс үзэхэд бид оны эхэн үед л шинэ зорилго, төлөвлөгөөндөө санаа зовнидог бололтой.

Тэгвэл 2023 оны зорилгоо хэрхэн оновчтой тодорхойлох вэ?

Шинэ он гэдэг үг хүн бүрт зорилго, мөрөөдлийнхөө ард гарч чадсан, хүчирхэг, шинэ “Би”-гээр төсөөлөгдөж, хийе гэж бодож, хүсэж явдаг бүх зүйлсээ төлөвлөгөөндөө буулгахад хүргэдэг. Эсвэл зарим нь хэн нэгний зорилгыг хуулах ч тохиолдол байна. Нийгэм ийм хүнийг л хүсдэг гээд нийгмийн хэм хэмжүүрт тоогдох зорилгууд тавих нь ч элбэг. Гэвч таны зорилго юун дээр үндэслэж гарвал зөвхөн танд зориулсан зөв зорилго, зөв төлөвлөгөө болох вэ? Үүнийг тодорхойлох олон арга, эх сурвалжууд байдаг ч “Амьдралын 8 тойрог” аргачлалыг ашиглах нь илүү оновчтой юм.

Энэхүү аргачлалыг хэрэгжүүлэхийн тулд та өөртөө 10-хан минут зарцуулаад дараах алхмуудыг туршаад үзээрэй.

* Та дээрх зурагт харагдаж байгаа 8 талбар бүхий өөрийн тойргийг зураад, яг энэ мөчид энэ тойргууд таны хувьд 10-аас хэдэн оноо авахуйц байгааг бодитоор үнэлж, харгалзах тойрогт тоонуудыг цэглэнэ.

* Тавьсан цэгүүдээ холбоод харахад аль талбар илүү хүрээ томтой, аль талбар илүү дотогшоо байгаа нь харагдана.

* Бүх тойргийг үнэлж дууссаны дараа хамгийн бага оноотой талбаруудад та ирэх оныхоо зорилго, төлөвлөгөөг тусгах хэрэгтэй.

 Хэрэв та аль нэг талбартаа илүү төвлөрвөл нөгөө талбаруудаа ямар нэг байдлаар орхигдуулж магадгүй. Ингэснээр амьдралын тэнцвэр алдагдаж, аль нэг талбар дээрээ өндөр амжилттай байсан ч тэрхүү амжилт таны амьдралд хангалттай эерэг үр нөлөөг үзүүлэхгүй байж болзошгүй. Иймд амьдралын талбаруудаа тэнцвэртэй авч явж байж та өдөр тутамдаа сэтгэл хангалуун, өөдрөг, бүх зүйлдээ ахиц дэвшил гаргах суурь боломжийг бүрдүүлэх юм.

Тойргоо үнэлчихлээ. Харин ирэх онд бага талбаруудаа хэрхэн ахиулах вэ? Та дотроо янз бүрийн зорилгууд төсөөлсөн байсан ч, тойрог дээрх онооноосоо шалтгаалаад таны төлөвлөөгүй зорилгууд бий болсон байж магадгүй… Ямар ч байсан ирэх онд анхаарах ёстой амьдралын талбарууд тодорлоо. Одоо уг талбаруудын оноог ахиулах ямар зорилгууд дэвшүүлэх вэ? Юуг, яаж хийх вэ? буюу хийх боломжтой зүйлсийнхээ жагсаалтыг гаргаарай.

Таныг талбар бүр дээрээ 3-5 алхам бүхий зорилгууд бичсэн гэж таамаглъя. Уг 5 зорилгоо хэрэгжих боломжтой эсэхийг нягталъя. Та зорилго нэг бүрээ уншаад, дараах асуултуудад хариулах шийдэл байгаа эсэхийг өөрөөсөө асуугаарай. Жишээ болгож 2 зорилго дээр хариуллаа.

Дээрх маягаар та зорилго бүрээ хэрэгжүүлэх алхам, шийдлүүдээ тодорхой болгосноор төлөвлөгөө илүү бодитой болж, та өөрөө өөртөө шийдвэр гаргах буюу өөртэйгөө ярилцах нөхцөл бүрдэх юм.

Одоо таны зорилгууд шигшигдээд яг бодитой хэрэгжүүлэх цөөн хэдэн зорилгууд үлдсэн байх. Ингээд 2023 онд хэрэгжүүлэх таны зорилгууд тодорлоо.

Төлөвлөлт хийж байх явцад сэтгэл хөдлөл эергээр мэдрэгдэж, хүч тэнхээ амтагддаг ч яг бодит гүйцэтгэл дээр очиход энэ мэдрэмж нисэн алга болно. Иймд өөртөө үүсэх эрсдэлийг урьдчилан тооцъё.

* Сэтгэл зүйгээ хэрхэн бэлдэх вэ? Зорилгоо хэрэгжүүлэх явцад шантарна. Чадахгүй юм байна гэж няцна. Энэ үед өөртөө юу гэж хэлэх вэ? Яаж урам зоригоо сэргээх вэ гэдэгт 3 хувилбартай шийдэл гаргаарай. Тууштай байдлаа урамшуулж, өөрийгөө яаж шагнахаа бодоорой.

* Зорилгуудаа өөртөө яаж сануулах вэ? Нэг л өдөр бичсэн дэвтрээ шүүгээнийхээ нэг буланд хадгалчихсан байх вий. Зорилгоо эргэж харах өдрүүдээ өөртөө reminder, календарь тохируулах гэх мэтээр 3 шийдэл гаргаарай.

* Нэг мэдэхэд зорилгоо бүр орхичихсон байвал яах вэ? Бүр хаях уу, дахиад нэг оролдоод үзэх үү гэдэг дээр өөртөө хязгаар тавь. Ийм нөхцөл бүрдвэл ийм шийдвэр гаргана гэх мэт.

Ингээд харахад зорилгоо тодорхойлж, түүнийгээ гүйцэлдүүлэх явц нэлээд ярвигтай бололтой. Харин таны зорилгоо тодорхойлж, түүнийгээ биелүүлэх бүхий л үед таныг чиглүүлэх менторууд байвал ямар вэ?

MentorHub-ын сюрприз

MentorHub нь салбар бүртээ 20-40 жил ажилласан жинхэнэ мастеруудын ажлын арга барил, мэдлэг, туршлагыг залуустаа хүргэх зорилготой гар утасны аппликейшн юм.

MentorHub нь хэрэглэгчдийнхээ 2023 оны зорилгын биелэлтэд менторуудынхаа чиглүүлэг, заавар зөвлөгөөг хүргэхээр “Шинэ онд миний зорилго” хөтөлбөрийг зарласан бөгөөд уг хөтөлбөрт таны амьдралын 8 талбарын тэнцвэрт эерэг нөлөө үзүүлэхүйц 12 хичээл, арга хэмжээ багтсан.

12 сарын турш таныг сэдэлжүүлэх хөтөлбөрийн сэдвүүд ямархуу санагдаж байна? Та хувьдаа ямар ч зорилго дэвшүүлсэн байсан уг хөтөлбөр таныг зорилгоо биелүүлэх урам зоригоор усалж, таны санал сэтгэгдлийг сонсож, тантай харилцаа холбоотой байх юм.

Хөтөлбөр танд таалагдаж байвал MentorHub аппликейшныг утсандаа суулгаад, бүртгүүлээд, “Шинэ онд миний зорилго” хөтөлбөртэй дэлгэрэнгүй танилцаарай.

Бас нэгэн сюрприз

Голомт банкны Si картын хэрэглэгчдэд зориулсан тусгай бэлэг задарлаа. Хэрвээ та Si картын харилцагч бол MentorHub аппликейшнд улирал бүр төлөх төлбөрийн талыг Голомт банк даахаар болжээ. Та 1, 3-р улирлын төлбөрөө өөрөө төлөөд, 2, 4-р улирлын төлбөрөө Голомт банкаар даалгахыг хүсвэл ЭНД дарж, Si картаа захиалаарай. Харин та аль хэдийн MentorHub-ийн хэрэглэгч болсон бол Si карт шинээр захиалах жилийн хураамжаас 50% хөнгөлөгдөх боломжтой.

Ингээд бидний санал болгож буй аргачлал таныг шинэ оны зорилго, төлөвлөгөөгөө боловсруулахад бага ч болов нэмэр болсон гэж найдаж байна. Шинэ ондоо амьдралынхаа талбар бүрд эерэг алхам хийж, амар тайван, баяр баясгалан, эрүүл энхээр бялхсан 2023 оныг бүтээгээрэй. Та чадна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.