СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-01-09

С.Бямбацогт: УБТЗ-д бугшсан авлигын асуудал 16000 төмөр замчдын урмыг хугаллаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн гэр болон хамаарал бүхий этгээдүүдийн гэр, объектоос 7.3 тэрбум төгрөг, 4 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгийн гэрээ, гэрчилгээ гарсан. Улмаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд, С.Батдөлийг 30 хоног цагдан хорихоор шийдвэрлэсэн юм. Түүнийг мөнгө угаасан, эд хөрөнгө завшсан хэмээн яллагдагчаар тооцоод байгаа. Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд С.Бямбацогт УБТЗ-д бугшсан авлигын асуудалд харамсаж буйгаа илэрхийлжээ.

УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд С.Бямбацогт: 

-УБТЗ-д бугшсан авлигын асуудал 16000 төмөр замчдын маань урмыг хугалсанд үнэхээр харамсаж байна. .

Мөн төмөр замчдынхаа өнгөрөгч оны "Үр дүнгийн цалинг 100 хувь биш, 200 хувиар тооцож олго" гэсэн чиглэлийг УБТЗ-ын удирдлагад Сайдын шуурхай хуралдаанаар үүрэг болголоо. Авлигачдад халгаатай, ажилтнууддаа ээлтэй байж Төмөр замын салбар зөв голдирлоор хөгжинө гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
103.57.93.200

энэ нөхөр одоо болио аж ахуйн нэгжийн цалинруу ороод л 200 нэмч гэх шиг харин авилга авсан нөхөдөөс мөнгийг хурааж төмөр замчидад нэмэгдэл болгон өг

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.