Зөвлөлдөх санал асуулгад оролцох иргэдэд зөвлөгөө, туслалцаа үзүүлэх модератороор Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд ажиллана. Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын Тамгын газраас модераторуудыг үе шаттайгаар сургалтад хамруулж байна.
Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан өнөөдөр (2022.01.09) Зөвлөлдөх санал асуулгын үеэр модератороор ажиллах ажилтнуудад “Зөвлөлдөх уулзалтыг чиглүүлэх нь” сэдвээр мэдээлэл хийлээ. Энэ үеэр Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн талаар, Зөвлөл санал асуулгын анхан болон хоёр дахь шатанд модераторууд хэрхэн ажиллах, тэдэнд тавигдах шаардлага, баримтлах зарчмуудын талаар мэдээлэл хийж, зөвлөгөөг өглөө.
Дараа нь Үндэсний статистикийн хорооны дэд дарга Д.Лхамсүрэн “Чиглүүлэгч буюу модераторын эзэмших шаардлагатай 10 ур чадвар” сэдвээр сургалтыг үргэлжлүүлсэн. Тэрбээр модератор хүнд харилцаа холбоог бий болгох, идэвхтэй сонсогч байх, төвийг сахисан хэвээр байх, уян хатан байх, хүлээн зөвшөөрч, хүндэтгэх зайлшгүй чадвар байх ёстой хэмээсэн. Мөн зохион байгуулалт, менежментийн ур чадвар, сэдвийн талаар мэдлэгтэй байх, урам зоригтой, анхааралтай байх чадварын талаар илтгэлийнхээ үеэр онцолсон.
Улсын Их Хурлын Тамгын газраас модераторуудад зориулан цуврал сургалтыг хийхээр төлөвлөжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.