СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-01-09

Б.Баттөмөр: Ёс зүйн байнгын хороонд УИХ-ын гишүүн Ч.Ундрамыг эгүүлэн татах, эрхийг нь түдгэлзүүлэх эрх байхгүй

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай холбоотой асуудлаар Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороонд 900 гаруй иргэдээс өргөдөл ирүүлжээ. УИХ-ын гишүүн Ч.Ундрам өнөөдрөөс ажилдаа ороод байгаа бөгөөд уг асуудалтай холбогдуулан Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр дараах тайлбарыг өгчээ.

УИХ-ын гишүүн, Ёс зүй, Сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр:

-Сэлэнгэ аймгийн сонгогчдоос УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай холбоотой асуудлаар цахимаар болон бичгээр олон тооны өргөдөл ирүүлсэн. Цахимаар 200 өргөдөл, бичгээр 700 иргэний гарын үсэг цуглуулсан өргөдөл ирсэн.

УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмд гишүүн ямар нэг асуудалд холбогдвол ёс зүйн байнгын хороогоор авч хэлэлцэнэ. Хуулийн байгууллага шалгаж байгаа тохиолдолд давхар шалгахгүй хэмээн дүрэмд заасан байгаа. Гэр бүлийн маргаанаар Хан-Уул дүүргийн шүүх дээр, хүүхдээ татаж унагасан асуудлыг цагдаагийн байгууллагад тусдаа шалгагдаж байгаа.

. Сануулах, уучлалт гуйх, зургаан сарын хугацаанд цалингийн 20 хувиар торгох арга хэмжээ авах үүрэгтэй. Хуулийн байгууллагаас хүүхдийн хүчирхийлэл эсэх дээр материал ирж байж тус асуудлыг хэлэлцэнэ. УИХ-ын халдашгүй байдлын дэд хороо эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэж шийдвэрлэнэ. Шүүхээс гэм буруутайн тогтоогдвол эгүүлэн татах хуулийн үйлчлэлтэй гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Songogch
2 жилийн өмнө
202.9.47.32

Nudnii bulai mini orgodloo ogood ybaacheee

Баб
2 жилийн өмнө
66.181.161.109

Яагаад болохгүй гэж баттөмөрөө

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.