СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-01-09

🔴LIVE: Х.Баттулга, С.Эрдэнэ хоёр нийлж Ардчилсан намыг сонгуульд унагахаар явж байна гэв

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

УИХ дахь Ардчилсан намын бүлэг мэдээлэл хийж байна.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: 

-Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурал нэгдүгээр сарын 13-нд болно. Энэ хуралд 300 орчим ҮБХ-ны гишүүд оролцоно. Ингээд бид асуудлаа бүгдээрээ хэлэлцэж, намын асуудлаа нэг мөр болгохоор төлөвлөж байна. Тус хурлаар намын даргад нэр дэвшигчдийн журмаа хэлэлцэнэ. Мөн намын их хурлын товоо хэлэлцэнэ, их хурлаараа даргаа батламжилж, Улсын дээд шүүхэд бүртгүүлэх асуудлаа хэлэлцээд явна. 

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл:

-Өнгөрсөн хугацаанд Ардчилсан нам эв зүйгээ ололцож чадсангүй. Ардчилсан намын бүлгээс зохион байгуулах гэж байгаа хурлыг ирэх баасан гаригт өргөн хүрээтэй, хууль шүүхийн маргаангүй шийдвэр гарна гэж найдаж байна. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-2020 оны сонгуульд Ардчилсан намыг Х.Баттулга ялагдалд хүргэсэн. Х.Баттулга гэдэг хүн бидний танихгүй Т.Мөнхбаяр гэдэг хүнийг намд бүртгүүлэхээр явж ирсэн. Үүнийг нь С.Эрдэнийн тал эсэргүүцдэг. Өнөөдөр энэ хоёр нийлээд хамтрах тухай яриад явж байна. Өнөөдөр энэ хоёр нийлээд, Ардчилсан намыг сонгуульд унагахаар зэрэгцэн алхаж байна. Иймд АН-ын бүлэг их эвлэрлийн хурлыг зохион байгуулах гэж байна.  Ардчилсан намын Үндсэний бодлогын хороо хуралдаж намын даргаа сонгох асуудлыг ярьж байна. Жирийн гишүүд маань энэ асуудлыг маань дэмжээд явахыг хүсэж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

жонкуугаа мэрээд эхэлж
1 жилийн өмнө
103.26.193.37

зайлаа жонкуучидаа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.