СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

С.Батдөл: Надад үүсгэсэн хэргийг цагдан хорих шаардлагагүй, хөнгөн хэрэг гэж би ойлгосон

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Баянгол дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхээс УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргасан талаар бид мэдээлсэн. Тэрбээр шүүх хурал дээр дараах тайлбарыг өгчээ. 

УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөл: 

-Монгол Улсын шүүхийн шийдвэр гараагүй байхад хүнийг залхааж ялладаг процесс Монголд үүссэн байна. Гэтэл намайг цагдан хорихоос өөр аргагүй байдалд оруулж, цахим орчноор маш их сэвэлтийг зохион байгуулалттайгаар хийж, шүүх рүү хүртэл зохион байгуулалттайгаар дайрч байна.

Миний бие эхнэр, дөрвөн хүүхэдтэйгээ хотод амьдардаг. Ээж, аав маань хөдөө амьдардаг. Төмөр замд 14 жил ажиллачихсан хүнд оргон зайлах асуудал байхгүй. 

Хэргийг эцэслэн шийдвэрлэж, шүүхийн шийдвэр гарах хүртэл би өөрөө хүсэлтээ өгнө. Би залуу хүн, цаашид ч энэ асуудлыг шийдэх хүртэл явна.

Миний том охин 13 настай, бага нь гурван настай. Дөрвөн хүүхэд маань дөрвүүлээ хатгаа, ханиадтай яваа. Том охин маань сүүлийн 2-3 хоног нүдээ бүлцийтэл уйллаа. Эхнэр маань эмнэлэгт хэвтчихсэн байгаа. Шилжилтийн насандаа яваа охиныхоо сэтгэлзүйн байдалд маш их санаа зовж байгаа. Ангийн хамт олон, янз бүрийн групп чатаас миний охиныг хасчихсан байна билээ. Тэгэхээр ийм байдалтай хүүхдүүдээ үлдээгээд явна гэхээр би маш их санаа зовж байна. гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (9)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
103.57.93.177

duraaraa yanhan be minii mungiig idchiheed mongoliin bvh xvmvvsiin mungu

Zochin
1 жилийн өмнө
202.126.89.204

Tsairchihsan hulgaich yumaa bur uuriiguu yamar ch buruugui gej uzeed bgaan bidhuu

Зочин
1 жилийн өмнө
66.181.184.106

Миний хэрэг хөнгөн ч гэх шиг, өөрийнхөө хүүхдийг боддог шигээ бусад хүүхдийн ирээдүйг хулгайлж байгаагаа эртхэн ухамсарлахгүй яасан юм, бүх хөрөнгийг нь хураах хэрэгтэй, хэний гар хөл гэдэг нь тодорхой. Тэр Сүг нь шүүсэн цагт л монголд шудрага ёс тогтоно.

Зочин
1 жилийн өмнө
66.181.184.106

Ийм л юмнуудаас болоод монгол улс хөгжихгүй байгаа юм. Бүх хөрөнгийг нь хураагаад хатуу шийтгэх хэрэгтэй, Сүгийн хамаатан гэсэн биздээ, муу бүхэн энэ хүнтэй холбоотой байх юмаа, үр хүүхдийн минь ирээдүйг хулгайлагч Сү-гээ шүүх болтугай.

Иргэн
1 жилийн өмнө
66.181.161.40

Хувийн батлан даалт гээд бүхэл бүтэн улсын ерөнхийлөгч байсан хүнийг оргуулчихаад байна наад хуулийнхан чинь тэгхээр чам шиг муу чапакийг хорихгүй яахийн энэ их мөнгө шааж байхад чинь хүүхдүүд чинь бодогдоогүй юу муу луйварчаан

Иргэн
1 жилийн өмнө
66.181.161.40

Оюун Эрдэнэ одоо мөнгөний шорон нүүрсний шорон нээгээд дүүргэчихвэл дараагий ерөнхийлөгч ногоон гэрэлээр энэ шоронгууд дүүрхэд одоогийн еөк ХҮҮК ч тэнд орох магдлалтай байна шүү оюук урагшаа давшаад байгаарай

Зочин
1 жилийн өмнө
202.126.89.181

Цаад эзэдээ хэлчихвэл... бас нааштай хандах... асуудал байхыг...

Эрдэнэ Цэгмэд
1 жилийн өмнө
202.126.88.191

Ulsin erunxiilugch odoo selemee awaad ochoo

Өндөр настан
1 жилийн өмнө
103.57.93.179

Ичиж үх.Чиний охины адил эгэл ард түмний хүүхдүүд тарчигхан амь зууж байхад цагаан захт хулгайч ингэж хуцахгүй.Хамгийн багадаа 7 хүүхдийн ,төрөх эмнэлэг ч юмуу эсвээс 5 сайхан сургууль цэцэрлэг барих мөнгийг төрөөс хулгайлчихаад больж үз.Чиний хүүхэд насаараа чиний нэр хаяг толбыг үүрч үүрд төрийн албанд байх эрхгүй Чи анхнаасаа зөв шудрага байх боломж бн.Одоо бол олон юм ярих эрх байхгүй.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.