СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Төрсөн эцэг нь гурав болон нэг настай хүүхдүүдээ олон нийтийн газарт санаатай орхиж явжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Иргэн Зэлэм, Наран нар хамтран амьдарч, тэдний дундаас 2018 оны 1 дүгээр сард охин Сод, 2019 оны 4 дүгээр сард охин Норов нар мэндэлжээ. 

2018 оны 08 дугаар сард Наран нь Зэлэмийг өөр эхнэр, хүүхэдтэй гэдгийг мэдэж дээрх асуудлын улмаас маргалдаж Наран өөрийн хүүхдүүд болох Сод, Норов нартай тусдаа амьдарч эхэлсэн байна.

Нарангийн түрээслэн амьдарч байсан байрны түрээсийн хугацаа дууссан, ажил хийж мөнгө олох, эрүүл мэндийн шалтгаан гарсан зэрэг бусад шаардлагаар харах хүнгүй болсон тул хүүхдүүдийг асран хамгаалуулахаар 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төрсөн эцэг Зэлэмд гэрт нь аваачиж, хүлээлгэн өгчээ. 

Гэтэл эцэг Зэлэм нь Сод, Норов нарын төрсөн эцэг мөн атлаа хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж 3 настай Сод, 1 ой гарантай Норов нарыг 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “GGGG” товерын дугаар давхарт орхиж явсан байна.

Эрүүгийн хуульд зааснаар, хүүхдийг асран хамгаалах үүрэг хүлээсэн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь уг үүргээсээ зайлсхийж, “… хүүхдийг хаясан, орон гэрээ олох боломжгүй газар орхисон, хүүхдийг оршин суугаа газраас нь хөөж тэнүүчлэхэд хүргэсэн” бол гэмт хэрэгт тооцож, 5,400,000-27,000,000 төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1-5 жил хүртэл хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилжээ.

Шүүхээс шүүгдэгчийг Зэлэмийг Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар 7,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin
1 жилийн өмнө
202.126.90.108

Sdu ter nyalx xuuxduuded yamar buruu bgan. Gichii tsarailsan xuurnuud ve

Зочин
1 жилийн өмнө
64.119.18.120

Гэр бүлээс гадуур харилцаа үүсгээд байвал ийм л уршигтай даа

Зочин
1 жилийн өмнө
103.80.211.17

Pisdaa Ymar llriin pisdaa we hogiin novsh 2 Nylh hvvhdiig orhij yvdag alsanaas ylgaa bhgvi hogiin adguus aluurchin chamaig haa taarsan gazar chin alnaa

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.