СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2023-01-09

"Новартис аксесс" хөтөлбөрийн хүрээнд 19 төрлийн эмийг ЭМД-ын сангаас 100 хувийн хөнгөлөлттэй олгож байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Эрүүл мэндийн яамнаас 2022 онд эхлүүлсэн нэг чухал ажил бол "Новартис аксесс" хөтөлбөрийг эхлүүлж, нэн шаардлагатай байгаа эмийн жагсаалтад орсон зүрх судас, чихрийн шижин, уушгины эмгэг болон хавдрын үед хэрэглэх 19 төрлийн эмийг ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлж олгож эхэлсэн юм. 

Монгол Улсын Засгийн газар,  Швейцар улсын Засгийн газрын хоорондын хамтын ажиллагааны хүрээнд  "Новартис аксесс" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж, үйл ажиллагааг хэрэгжүүлэх ажил 2019 онд эхэлсэн бөгөөд 2022 оны хоёрдугаар сард Эрүүл мэндийн сайд С.Энхболдын А/120 дугаар тушаалаар 24 нэрийн эмийн импортын лицензийг олгосон. 

Тэгвэл өнгөрсөн 10 дугаар сард Монгол улсын Хүний эмийн зөвлөл хуралдаж, энэхүү шийдвэрийг гаргасан. 

Швейцар улсад төвтэй, "Новартис" компаниас хөгжиж байгаа улс орнуудад хэрэгжүүлж хөтөлбөр нь нийгмийн эрүүл мэндийг дэмжих , олон эмчлүүлэгчид хүрч үйлчлэх боломжийг бий болгох, Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хангаж халдварт болон халдварт бус өвчнийг бууруулахад дэмжлэг үзүүлэх, Бага болон дунд орлоготой улсуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах тал дээр тодорхой байр суурьтай хамтран ажиллах зорилготой бөгөөд хөтөлбөрт хамрагдсанаар Монгол улс жилд дунджаар ЭМДС-ын ес тэрбум гаруй төгрөгийг хэмнэх боломж гарч байна.

Novartis access хөтөлбөрийн хүрээнд: 

-Зүрх судасны системд нөлөөлөх дараах 6 нэр төрлийн тунгийн ялгаатай 12 эм

-Чихрийн шижин өвчнөөр өвчилсөн иргэдийн өдөр бүр хэрэглэдэг 3 нэр төрлийн тунгийн ялгаатай 6 эм

-Хавдрын эсрэг дааврын гурван төрлийн бэлдмэлүүд 

-Гуурсан хоолойн багтраа өвчний эсрэг бэлдмэл

-Системийн үйлдэлтэй нянгийн  эсрэг бэлдмэл

-Шээсний замын өвчлөлд хэрэглэх бэлдмэлүүд орж байгаа бөгөөд  5 жилийн хугацаанд Монгол Улс үйлдвэрлэгчийн үнэ болох 1 ам.доллароор худалдан авч улс орон даяар ЭМДЕГ-тай гэрээ байгуулан ажиллаж буй Улаанбаатар хот болон 21 аймаг дах 191 салбар эмийн сангаар улс орон даяар түгээж эхэлсэн.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.