СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

С.Батдөлийг хорих эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 17 цаг 10 минутын үед Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагчаар С.Батдөлийг “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ” авах тухай саналыг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн.

Шүүхийн хэлэлцүүлгийг эхлэхээс өмнө яллагдагчийн өмгөөлөгч Д.Амаржаргал “Төв аймагт шүүх хуралд ороод дуусаж байна, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн биеэр заавал оролцоно, шүүхийн хэлэлцүүлгийг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргаж, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагч С.Батдөл “өмгөөлөгчийн хамт шүүхийн хэлэлцүүлэгт оролцоно” гэх хүсэлтийг гаргасан.

Монгол Улсын Үндсэн хуулийн49-р зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана”, мөн хуулийн 16-р зүйлд “Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ...”, мөн зүйлийн 14 дэх хэсэгт “...өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах...” эрхтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн хэлэлцүүлэгт прокурор, яллагдагчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг оролцуулах...” гэж тус тус заасныг баримтлан яллагдагч болон түүний өмгөөлөгчийн гаргасан хүсэлтүүдийг шүүх хүлээн авч “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” прокурорын саналыг хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлгийг 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл хойшлуулж шийдвэрлэжээ.

Өнөөдөр 11:00 цагаас Баянгол, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн танхимд УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдвэрлэх шүүх хурал болох юм.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
202.126.89.4

Үнэнүү

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.