СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-01-09

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууныг АТГ-аар шалгуулна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
2 жилийн өмнө

Өнөөдөр нийгэмд болох үйл явдал, хэвлэлийн бага хурлуудыг та бүхэнд танилцуулъя. 

Төрийн ордонд УИХ дахь МАН, АН-ын бүлгүүд 10 цагт хуралдана. Дараа нь, УИХ-ын Эдийн засгийн болон Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороодын хуралдаантай.

“Үндэсний мэдээллийн төв”-д доктор Г.Төмөрхадуур их эрдэмтэн Л.Н.Гумилевын мэндэлсний 110 жилийн ойд зориулан гаргасан “Их эрдэмтэн Л.Гумилевын ярилцлага, нийтлэлүүд болон түүний тухай цомирлог” номын талаар 11.30 цагт мэдээлнэ.

Өнөөдрийн онцлох нэгэн үйл явдал нь АТГ-ын үүдэнд 12:00 цагаас иргэдийн төлөөлөл ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууны гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд, мөн улс нийтийн хөрөнгийг үлэмж ихээр идэж шамшигдуулсан тухай есөн үндэслэл бүхий өргөдөл, баримт бичгийг хэвлэлийнхэнд танилцуулж, Х.Болорчулууныг АТГ-т шалгуулахаар өргөдөл өгнө.

Мөн, 11 цагаас Баянгол, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн танхимд УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдвэрлэх шүүх хурал болно. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (6)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Дорж
2 жилийн өмнө
202.9.47.32

Хамгийн чадвар муутай сайд. Ярина гэж ээрч муурч эргэж буцаж ямарч логикгүй завааруулах юмаа. Тв ээр хаяа ярихаар нь өмнөөс нь санаа зовох юм. Хайран төр мину...

зочин
2 жилийн өмнө
122.201.31.241

Новшийг сайн шалгах хэрэгтэй Дорнодын станцаар их мөнгө угаасан даа

Irgen
2 жилийн өмнө
39.7.231.154

Ene Hulgaichiin hulgai luivariig Dornodiihon bugdeeree meddeg dee - Buh ah duugee haana idej ashiglaj boloh buh gazar oruulj erchim huchnii sistemiin tenderuudig huu hamdag - Duu ni ETT oin TUZ iin gishuun geed nuurs zuudug baahan mashintai l gedeg ym - Mash zuv tom hulgaichiig barih ni dee

Булган
2 жилийн өмнө
64.119.17.45

Ямар их шуналтай хүн вэ...сайд нэрээр баахан мөнгө идэж дээ...ийм нөхдүүд байна байна..

Буриад Зон
2 жилийн өмнө
66.181.161.17

Ер нь бол Ашиг Сонирхол өндөр нөхөр Сайд болохдоо нам даа мөнгө өгч сайд болоод тэр мөнгөө гурилын үнэ нэмээд шархаа нөхчихөж байгаа юм Уих нэр дэвших эрхээ бас Хүүкд мөнгө бас газар өгч авсан ийм л түүхтэй хүн тэгээд хар цагаан нь ялгарна доо

зочин
2 жилийн өмнө
124.158.68.249

2 жилээр ээлжилж төсвийн мөнгө иддэг хулгайчууд эдэнд ичих нүүр булчирхай гэж байхгүй. Энэ хулгайчуудыг үтэр түргэн зайлуулж шоронд хатаах хэрэгтэй. Үндсэн хууль өөрчилнө, өнгөрсөн жилүүдэд юу ч хийсэнгүй өдөр хоног өнгөрөөж төсвийн мөнгө зүгээр идэхгүй хулгай хийнэ. Одоо байгаа 76 -г дахин төрд хэзээч гаргаж болохгүй. Х.Болорчулууны хөрөнгийг хураах цаг нь удахгүй Х.Болорчулуунаа чи энэ төрөөс санлаараа зайлж чадах уу чи

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.