СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нийслэлд өдөртөө 6-8 градус хүйтэн байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Гэрэл зургийг Б.Баяр /албан ёсны зөвшөөрөлтэй/

Өнөөдөр /2023.01.09/ нийслэл хот орчмоор багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -26...-28 градус, бусад хэсгээр -18...-20 градус, өдөртөө -6...-8 градус хүйтэн байна.

Багануур орчмоор багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр. Шөнөдөө -27...-29 градус, өдөртөө -14...-16 градус хүйтэн байна.

Тэрэлж орчмоор багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө -26...-28 градус, өдөртөө -6...-8 градус хүйтэн байна.

Бусад нутгаар шөнөдөө ихэнх нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Өдөртөө баруун аймгуудын нутгаар үүлшиж, Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орно.

Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Байдраг, Тэс голын хөндийгөөр -29...-34 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -24...-29 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -5...-10 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -11...-16 градус, бусад нутгаар -17...-22 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -19...-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Ерөө, Хэрлэн, Туул, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -12...-17 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун хэсгээр +1...+6 градус дулаан, говийн бүс нутгийн зүүн хэсгээр +1...-4 градус, бусад нутгаар -3...-8 градус хүйтэн байна.

Нэгдүгээр сарын 10-14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

10-нд Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд нутгийн зарим газраар, 13-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 10-нд Алтайн салбар уулсаар, 11-нд Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор, 12-нд нутгийн зарим газраар, 13-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -20...-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -12...-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө -1...+4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -17...-22 градус, өдөртөө -5...-10 градус хүйтэн байна. 12-ноос баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.