СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-01-08

Төв талбай дээр “Гэрэлтүүл” тайван жагсаал болж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Хараат бус залуучуудын сайн дурын “Гэрэлтүүл” нэгдэл, хөдөлгөөнөөс өнөөдөр /2023.01.08/ 13:00-16:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд тайван жагсаал зохион байгуулж байна.

Жагсаалын хүрээнд үйлдлийн буюу перформанс арт, инстолляц арт зэрэг олон нийтэд чиглэсэн урлагийн бүтээдүүдийг толилуулж, тайван жагсаалын утга агуулгыг илэрхийлэх аж.

Тэдний зүгээс хариуцлагатай, үнэн засгийг бүрдүүлэхийн тулд хамтдаа сэтгэл хөдлөлөө дарж, ухамсартайгаар, шат дараатайгаар тэмцэх учиртайг сануулсан байна. Мөн Үндсэн хуулиар олгогдсон жагсаал, цуглаан зохион байгуулах эрх зүйн орчин учир дутагдалтай байгааг онцлоод, өнөөдрийн тайван жагсаалынхаа шаардлагуудын нэг болгожээ.

Жагсаал, цуглаан зохион байгуулах журмын тухай хууль нь өөрөө Үндсэн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөөр байсан хэмээн тус хөдөлгөөнийхөн үзэж байна

Жишээ нь, өнгөрөгч оны 12-р сард иргэн Б.Бат-Очирын санаачилсан тайван жагсаалыг “Олон улсын өвлийн аялал жуулчлалын өдрүүдтэй давхацсан” гэх хуульд заагаагүй шалтгаанаар бүртгээгүй. Мөн 2018 онд иргэн Б.Б мөн ижил хүсэлт тавихад “Номин Карнавал” зохион байгуулагдаж байгаа гэх үндэслэлээр бүртгээгүй юм. Мөн Төрийн ордны гадаа эсэргүүцэл илэрхийлсэн ард иргэдийг цагдан хорьж, үзэл бодлоо илэрхийлж буй иргэдийг удаа даран шалган хүний эрхийг ноцтой зөрчсөөр байгаа билээ.

Иймд тайван жагсаал цуглаан зохион байгуулах эрхээ олж авахгүй бол Үндсэн хууль зөрчсөн жагсаалын тухай хуулиар бамбайлан тайвнаар жагссан иргэдийн эрхэд ноцтой зөрчил учирч, баривчилж, хорьж, дарамталж сэтгэлзүйн хүнд гэмтэл учруулж нийгмийг айдаст автуулж байгааг хүлээн зөвшөөрч болохгүй гэжээ. 

"Гэрэлтүүл" хөдөлгөөнөөс дараах шаардлагыг хүргүүлж байгаа ажээ. 

Үүнд: Үндсэн хуультай зөрчилдсөн Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулиар бамбайлан тайвнаар жагссан иргэдийн эрхэд ноцтой зөрчил учруулж, баривчилж хорьж дарамталж сэтгэлзүйн хүнд гэмтэл учруулж байна. Нийгэм ийнхүү айдаст автсанаар цаашид оролцох, шаардлага тавих болон хянах замаар хариуцлагатай засаглалыг бий болгох, хүнлэг, энэрэнгүй нийгэм, эрүүл тогтолцоог бий болгох саад учруулж, улмаар ардчиллын суурийг хэврэг болгож байгаа юм. 

Иймд Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд дараах өөрчлөлтүүдийг тусгаж, Үндсэн хуульд заасан эрхийг бататгаж өгнө үү.

1. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9.1-р зүйлд заасан “Гудамж, талбайд жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг сум, дүүргийн Засаг даргад өгч бүртгүүлнэ. Жагсаал, цуглаан хийхээр төлөвлөсөн гудамж, талбай нь хоёр буюу түүнээс дээш сум, дүүргийн хилийн цэст хамаарах газар нутгийг хамарч байгаа бол мэдэгдлийг аймаг, нийслэлийн Засаг даргад өгч бүртгүүлнэ.” гэх заалт нь Үндсэн хуулиар тогтоосон эрхийг хаан боогдуулж байна. Иймд хэрэв жагсаал “Дайн сурталчлах, үндэстэн ястны хооронд хагарал гаргах буюу үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхах, аллага, хядлага, хорлон сүйтгэх ажиллагаа явуулах, төрийн эрх мэдлийг хууль бус аргаар авах”-ыг уриалаагүй тохиолдолд бүртгэлжүүлэх заалтыг цуцлаж өгнө үү.

2. Өнгөрөгч оны 12-р сард болсон тайван жагсаалыг хүч хэрэглэн албадан тарааж, жагсагчдыг байцааж, араас нь дагаж, гэрт нь нэгжлэг хийсэн, ахиж жагсахгүй гэдэг ам өчиг, гарын үсэг авч хүний эрхийг зөрчсөн ноцтой хэргүүд боллоо. Энэ нь Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд заасан “Хууль тогтоомжийн дагуу жагсаал, цуглаан зохион байгуулсан буюу түүнд оролцсоны төлөө хэнийг ч мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлах, аливаа хэлбэрээр гадуурхахыг хориглоно” гэх 6.1-р зүйл заалтыг зөрчсөн хэрэг юм. Цаашид хууль ёстой дагуу тайван жагсаал, цуглаанд оролцох иргэдээс байцаалт, жагсаалд оролцохгүй байх ам өчиг авахгүй байхад анхаарч хуулийн заалтыг дэлгэрүүлж өгнө үү.

3. Тус хуулийн 10.3-р зүйлд зааснаар жагсаал, цуглаан хийхийг бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хуульд нийцэхгүй гэх үндэслэлээр шүүхэд хандахад шүүгч ажлын 6 өдрийн дотор багтаан хянан шийдвэрлэнэ гэсэн нь жагсаалыг сулруулах, зохион байгуулалтыг алдагдуулахад нөлөөлж байгаа тул ажлын 6 өдөр гэснийг богиносгож ажлын гурван өдөр болгож өгнө үү.

4. 11.3-р зүйлд жагсаал, цуглаан санаачлагч нь жагсаал, цуглааны үеэрх хэв журмыг сахиулах үүрэг хүлээж, үүсэх үр дагаврыг санаачлагчид бүрэн хариуцуулж байгаа нь жагсаал, цуглаан зохион байгуулах сэдлийг хязгаарлаж, айдаст автуулж байна. Жагсаал, цуглаанд ирж буй олон мянган хүний хэв журмыг сахиулах нь хууль сахиулах байгууллагын үүрэг байх ёстой бөгөөд үүнийг цөөн тооны зохион байгуулагч хариуцаж хүчрэхгүй. Тэр дундаа, тайз, чанга яригч ашиглахыг зөвшөөрөөгүй тохиолдолд энэ нь биелшгүй үүрэг гэдгийг өнгөрсөн жагсаалууд харууллаа. Иймд 11.3-р зүйлд заасан санаачлагчийн үүргийг бодитоор тусгаж өгнө үү.

Мөн Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулах, Байнгын хороо, цаашлаад Улсын их хуралд өргөн барьж батлах хүртэлх бүхий л үйл явцад иргэдийн төлөөллийг оролцуулж, хянах боломжоор хангахыг шаардаж байна.

“Гэрэлтүүл” НҮТББ 2023 он гэжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (6)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зочин
2 жилийн өмнө
183.177.99.230

энэ хэдэн юмнууд өлсөж зхлээ юу яс горьдсон золбин нохой шиг саарал ордны гадуур шиншилээд байх чинь

Зочин
2 жилийн өмнө
103.229.123.184

Сонгууль дөхөж бгаа болохоор өөрийгөө таниулах гэсэн горилогчид хөлсний жагсагчдыг ашиглан элдэв нэр хаягтай нэр төдий жагсаалийг их л хийх бололтой. СТӨ- г бусниулагчид жинхэнэ хөлсний нөхдийн үнэн нүүр царай шүз дэн

иргэн
2 жилийн өмнө
192.82.75.21

амжилт хүсье

Зочин
2 жилийн өмнө
202.126.89.230

Саарал ордонд суудаг нүүрсний хулгайчууд жагсаал хийхийг бүрмөсөн хорих хүсэлтэй бгаа.

Зочин
2 жилийн өмнө
202.126.89.230

Саарал ордонд суудаг талийгаачтай уулздаг, таавчиктай хүүхнээс болж огцордог, хулгайчуудад жагсаал их ядаргаатай бдаг биз.

Зочин
2 жилийн өмнө
202.126.89.230

Нөгөө хужаа Цогтоо битгий гарч ирээсэй

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.