СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Бүлэг хулгайчдын учруулсан хохирлын хэмжээ хоёр тэрбум давжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Цагдаагийн байгууллагаас 2021 оноос хойш Булган, Дундговь, Сүхбаатар, Хэнтий, Өмнөговь, Хөвсгөл, Завхан, Сэлэнгэ, Орхон зэрэг аймгуудын нутаг дэвсгэрт 60 гаруй удаагийн үйлдлээр бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, иргэдэд 1 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан бүлэг этгээдийг илрүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Өмнө нь гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан “У” гэгч нь “Д”, “Б”, “М”, “С” нартай бүлэглэн хөдөө орон нутагт барилгын ажил хийх, аялал зугаалгаар явж байна гэх нэрийдлээр бусдыг хуурч мэхлэн айлуудыг судалж алт, мөнгө болон үнэт эдлэл зэргийг хулгайлан үнэт эдлэлийн ченжүүдэд худалдан борлуулж байсан нь тогтоогдоод байгаа.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад тэдний гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж байсан тээврийн хэрэгслүүдээс 17 сая төгрөг, “Ноён сэврэй” хийцийн 10 ширхэг мөнгөн аяга, 45 ширхэг хөөрөг, 11 ширхэг хөөрөгний шүрэн толгой, 15 ширхэг хөөрөгний даалин, металл хайгч, мөнгөн хэт хутга зэрэг эд зүйлсийг хураасан юм.

Тэгвэл бүлэг хулгайчдын учруулсан хохирлын хэмжээ өнөөдрийн байдлаар хоёр тэрбум төгрөгт хүрээд байгаа бөгөөд нийт 100 орчим хохирогч тогтоогдоод байгаа ажээ.

Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Дээрх этгээдүүдэд эд хөрөнгөө алдсан байж болзошгүй хүмүүс Эрүүгийн цагдаагийн албанд хандахыг зөвлөж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.