СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-01-08

Эрээн-Замын-Үүдийн боомт нээгдлээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
2 жилийн өмнө

Монгол, Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн авто замын боомтын зорчигч тээврийн хөдөлгөөн өнөөдөр 08 цагт нээгдлээ. Хоёр улсын Гадаад яамны харилцан тохирсноор Монголын талаас 300 зорчигчийг автобусаар нэвтрүүллээ. 

Ийнхүү гурван жил орчим хаалттай байсан Эрээн-Замын-Үүдийн боомтын үйл ажиллагаа сэргэж, иргэдийн зорчих хөдөлгөөн нээгдэж байна. Эрээний боомт нь Монгол улсын ачаа таваарын дийлэнх буюу 80 орчим хувийг нэвтрүүлдэг чухал бүс бөгөөд ковидын улмаас зорчигчийн хөдөлгөөнийг бүрмөсөн хориглоод байсан юм. 

Эхний ээлжинд өдөрт 300 зорчигчийг автобусаар тээвэрлэх ба бага багаар нэмэгдүүлсээр 500-1000 зорчигч болгоно гэж хоёр улс тохироод байгаа. Монгол зорчигчид зорчихоос 48 цагийн өмнө PCR шинжилгээ өгөх /сөрөг гарсан болон халуурах шинж тэмдэг илэрсэн иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй/. Мөн Хятад руу зорчих мэдүүлгийг цаасан болон цахим хэлбэрээр заавал бөглөх зэрэг үндсэн шаардлагыг тавьж байгаа билээ. 

Харин Хятадаас Монгол руу зорчих иргэдийн тухайд одоо мөрдөгдөж байгаа журмын дагуу нэвтрэхээр заажээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
2 жилийн өмнө
66.181.161.40

Ямар өлөн хүүрнүүд нь урагшаа зүглэнэ вэ өвчин чирж ирэх гээд л чичирчих юм аа

Иргэн
2 жилийн өмнө
66.181.161.40

Өөрөө үхэх ч яахав өрөөлд гай болох гэж байгаан ямар тэвчээргүй шаарнууд вэ 3.н жил болоод л байсийн 3-4.н сар тэвчичгүй дээ харамсмаар юм миний монголчууд

иргэн
2 жилийн өмнө
202.126.90.43

энэ бодлого их учиртай. Удахгүй хөл хорио тогтооно

Төр
2 жилийн өмнө
202.9.41.25

Та нарын авчирсан хогийг хүмүүс авахгүй шүү шатав наймаачидаа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.