СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-01-07

Элчин сайд асан Б.Дэлгэрмаа Туркиш Эйрлансын үйлчилгээнд гомдол гаргажээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
2 жилийн өмнө

Монгол улсаас ОХУ-д суух Элчин сайдаар ажиллаж байсан Банзрагчийн Дэлгэрмаа БНТУ-ын Туркиш Эйрлайнс авиакомпанийн үйлчилгээнд гомдол гаргажээ. Түүний үйлчлүүлсэн чиглэлийн хоолны чанар сэтгэлд нь хүрээгүй гэжээ. 

Тэрээр, "Turkish Airlines-аар 9 цаг 30 минут нисэхэд өглөөний цай, буухын өмнө нэг хоол өглөө. Өнгөрсөн жил гайгүй байсан, энэ жил маш мууджээ. Цаашаа нислээ. 2 цаг нисэхэд маш сайн хоол өглөө. Манайх гомдол гаргамаар юм. Ийм үнэтэй, ийм муу үйлчилгээ Монголд зориулж байдаг юм уу? Би гомдол гаргасан" гэжээ. 

Туркиш эйрлайнстай холбоотой гомдол дан ганц үүгээр хязгаарлагдахгүй. Иргэдээс үйлчилгээ, үнэтэй холбоотой олон тооны гомдол гаргадаг ч дорвитой хариу авсан нь цөөхөн гэдгийг үйлчлүүлэгч нар хэлсээр байна. 

Туркиш эйрланс Монголын нисэхийн салбарт хүрээгээ тэлэх тусам үйл ажиллагаа нь муудаж байгаа талаар ярьсаар ирсэн. Тухайлбал, тус компанийн шахалтаар Бишкекээр дамжин хийгдэж байсан нислэг Истанбул болж өөрчлөгдсөн. Европын цорын ганц нислэг болоод байгаа УБ-Франкфуртын нислэгээ манайд өгчих гэсэн саналыг Туркиш эйрлайнс удаа дараа тавьж байсан ба ковидын үеэр тусгай нислэг үйлдэхийг санал болгон, 20 зорчигч үнэгүй тээвэрлэн авчиръя хэмээн ИНЕГ болон Засгийн газрыг шахаж байсан. Одоо Анкара, Анталъяа чиглэлд долоо хоногт таван нислэг үйлдэж байгаа билээ. Гэвчиг үйлчилгээ нь улам муудсаар, энэ хэрээр үйлчлүүлэгчдийн гомдол тасрахгүй байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
103.26.195.63

Манай онгоцны үйлчилэгч хүүхэнүүд хулмис үнэртэд зөвхөн визнес хийдэг ганц хоёр залуучуудад дахин дахин очиж халамилаж ,шөжин тэдэнд хоол цай өгч ,уьдаас нь эгц харж инээгээд майглаад байдаг .

Зочин
2 жилийн өмнө
202.179.25.70

Монголыг дээрэлхэж байна

Зочин
2 жилийн өмнө
172.58.243.188

Бүр маш муу болсон Бизнес ангилалд байдаг наад захын үйлчилгээ байхгүй хоол нь сонголт байхгүй 8 цаг нисч байхад ганцхан удаа ямарч сонголтгүй чанасан гоймон чулуудчихаад өөр хоол асуухаар баахан чихэр зуурчихсан юу нь мэдэгдэхгүй юм өгөөд Авч байгаа мөнгөндөө таарсан үйлчилгээ арай л бишээ Гэтэл цаашаа нисч байгаа нислэг нь шал өөр болоод Монгол гэхээр хүн биш гэж харьцаж байгаа шүү дээ

Зочин
2 жилийн өмнө
112.214.155.148

Монгол хүн мэдлэгтэй, соёлтой, даруу байвал, ядаж бүдүүлэг биш байвал, бусдыг ч мөн хүндэтгэлэг байвал хэн ч дээрлэхэхгүй. Тийм биш болохоор тохируулж хандаж байгаа юм.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.