Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар иргэдийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулах мэргэжлийн алдаа гаргасан учир ажлаас нь яаралтай чөлөөлөх бичиг хүргүүлсэн талаар өчигдөр Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэдээлэл хийсэн.
Мэдээллийг дэлгэрэнгүйгээр хүргэвэл, Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар 2022 оны 12-р сарын 05-26-ны хооронд нохойд уруулсан есөн иргэнд галзуу өвчнөөс сэргийлэх вакцины оронд сүрьеэ өвчний эсрэг вакцин тарьжээ. Хэдийгээр эмч нар андуурч тарьсан гэж мэдүүлж байгаа боловч гурван иргэнд гурван удаа, хоёр иргэнд хоёр удаагийн тунгаар сүрьеэгийн вакцин тарьсныг ЭМЯ санаатай, давтамжтайгаар хийсэн гэмт үйлдэл хэмээн үзэж, ажлаас нь чөлөөлөн, хэргийг Эрүүгийн цагдаагийн газарт шилжүүлжээ.
Урьдчилсан үзлэгээр Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар нэг хүнд тарих хэмжээг 20-30 дахин нэмэгдүүлж тарьсан бөгөөд энэ нь хүнийг хүнд хэлбэрийн сүрьеэтэй болох эрсдэлд шууд оруулж байгаа аж.
Аливаа төрлийн тариаг хийхдээ тарианы нэр, үйлдвэрлэсэн улс, дуусах хугацааг сувилагч хэлдэг дүрэмтэй. Энэ дүрэм үйлчилсэн эсэх, ийм байдал үүссэн нь тус эмнэлгийн удирдах албан тушаалтнуудын ажилдаа хариуцлагагүй хандсантай холбоотой юу гэдгийг цагдаагийн байгууллага шалгаж, дүгнэлт гаргах аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Шинэ сайдын шилийг нь харуул аа
Дахин дахин тарихииг бодоход санаатай үйлдэл байнаа.00 ногоон юм сураагүй юмс олон шүү.ман намд